Сахалин 10 жилийн дотор бензин, дизель түлшнээс татгалзана
2020-08-31 10:22

ОХУ-ын Сахалин муж 10 жилийн дотор бензин, дизель түлшнээс татгалзаж, цахилгаан, хийн түлшинд шилжинэ гэж тус мужийн захирагч Валерий Лимаренко мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

"Ойрын 10 жилийн дотор бид бензин болон дизель түлшнээс татгалзаж, зөвхөн цахилгаан, хийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгсэл ашиглахаар төлөвлөж байна" хэмээн Валерий Лимаренко Бүх Оросын "ОстроVа" залуучуудын форумын нээлтийн ажиллагаан дээр мэдэгджээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр экологийн цэвэр арал болно хэмээн тэрбээр онцолсон байна. 

 

Одоо Сахалин мужид 85 цахилгаан машин байдаг бөгөөд эдгээр машин эзэмшигчдэд зориулж авто тээврийн хэрэгслийн татварыг 50 хувиар бууруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин