ВИДЕО: БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа эсэргүүцэл илэрхийлэв
2020-08-31

 


"Босоо хөх монгол" ТББ,  Онги голын хөдөлгөөн ,Иргэний нийгмийн байгууллагууд,  Үндэсний фронтын гишүүд, Дэмжигч иргэдийн зүгээс БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцэл илэрхийллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

"Босоо хөх монгол" ТББ-ын  тэргүүн Г.Чойпүрэв: 

 

-"БНХАУ-ын Үндсэн хуулинд бүх үндэстэн тэгш эрхтэй, тэдгээрийн харилцан туслалцах, хамтран ажиллах талын харилцааг хангаж ажиллана. Ямар ч үндэстнийг ялгаварлан гадуурхаж, дарлан мөлжихийг хориглоно.Үндэстэн бүр өөрийн хэл бичигийг хэрэглэх эрхтэй бөгөөд өөрийн уламжлалт ёсыг хадгалах, өөрчлөх эрхтэй" гэсэн байдаг.

 

Өвөрмонгол, Тува, Буриад, Якут, Халимаг, Хазаар, Дээд монгол гээд эдгээр монголчуудынхаа өв соёл эх хэлийг хадгалж, босоо монгол бичигийг устгахгүй байхад анхаарлаа хандуулахыг хүсч энэхүү бичигийг хүргүүлж байгаа.

 

БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруй-ээр дамжуулан Хятад улсын дарга Си Жинпинд хүргүүлэх  хүсэлтэй байна. Уг бичиг нь шаардах бичиг  биш дипломат харилцааны утга агуулгатай бичиг юм.   Энэхүү хүсэлтийг   ГХЯ болон Элчин сайдын яаманл  хүргүүлсэн боловч хариу өгөхгүй байна.  Тиймээс хятадын засгийн газар энэхүү шийдвэрээ эргэн харж ухаалаг бодлого хэрэгжүүлээсэй хэмээн хүсэж байна хэмээв.

Л.Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин
монгол:
бид тэмцлээ хэзээч зогсоохгүй зүрх цохилж байсан цагт өвөр монголчуудтайгаа сэтгэл зүрх нэг шүү
2020-09-04
Өөрсдийгөө л хичээ ингэж жагсах хэнд хэрэгтэй юм ттттлллллл
2020-09-01
zochin:
zuv demjij baina temtselee urgeljluulex xeregtei
2020-08-31
Жа:
Жа та нар оорсдиигоо хичээ
2020-08-31