COVID-19: Өмнөд Солонгост халдварын тохиолдол 20 мянгыг давлаа
2020-09-01

Өмнөд Солонгост өнгөрсөн хоногт шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 235-аар нэмэгдсэн талаар тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлснийг Regnum агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 222 нь дотоодод халдвар дэгдсэнтэй холбоотой гэнэ. Гэхдээ гурав дахь өдрөө дараалан шинээр илрэх халдварын тоо 300-аас бага байгаа гэдгийг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв онцолсон байна.

 

Ийнхүү хоногт 236 халдвар тээгч илэрснээр Өмнөд Солонгост коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 20182-д хүрсэн байна. Өнгөрсөн нэг хоногт 225 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 15198 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 104 хүний биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
South Korea are dangerous country.
2020-09-22
Хууль дүрмээ сайн сахиал байхын. Солонгосууд 1 аяга тавагнаас хэдүүлээ иддэг бохир хүмүүс
2020-09-01