АНУ-д тагнуулын онгоц сүйрчээ
2020-09-01

Америкийн Виржини мужид Агаарын цэргийн хүчний сургуулилалтын үеэр алсын радио локаци илрүүлэлтийн E-2 Hawkeye онгоц сүйрчээ. Энэ талаар Тэнгисийн цэргийн агаарын баазын олон нийттэй харилцах офицер Патрик Горденоос авсан эх сурвалжтайгаар CNN мэдээлсэн байна. 

 

"Е2 15:50 цагийн орчимд сүйрсэн. Хоёр нисгэгч болон экипажийн хоёр гишүүн гол кабинаар дамжин онгоцноос амжилттай газардаж чадсан" хэмээн Патрик Горден мэдээлжээ. 

 

Түүний өгүүлснээр, урьдчилсан тайланд нисгэгчид амжилттай газардсан бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй гэнэ. Түүнчлэн сүйрлийн шалтгааны талаарх мэдээлэл гараагүй, энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгалтын ажил явуулж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин