Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2020-09-02

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Энхболд.х:
3 . 5. Хоногийн мэдээнүүд үнэмшил сайтай.Байнга үзэж амьдралаа зохицуулж байх хэрэгтэй.10 с дээш хоногийн мэдээг урьдчилан хэлэхэд хэцүү бөөрөнхий дүү юм даа.Гэнэтийн аюулыг 1-5 хоногийн мэдээ сайн мэддэг.
2020-09-02