А.Тлейхан: Эрчим хүчний үнэ нэмэгдэхгүй

2020 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 3,4 тэрбум/квт цахилгаан эрчим хүч худалдан авсан. Цахилгааны хэрэглээ төлөвлөсөн хэмжээнээсээ 240 сая буюу 6,7 хувиар буурсан. Энэ нь цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хязгаарлалт хийж үзвэр үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хэрэглээ буурсантай холбоотой гэж үзсэн. Иймд манай борлуулалтын орлого дагаад буурч байгаа. Эдийн засгийн байдал хүнд байна. Гэхдээ энэ үед хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хэвийн хангасан. 16000 хүн чармайн ажилласны үр дүн гэж харж байгаа.
Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах, өндөр өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний эс үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах, хямд үнэтэй эх үүсгүүрүүдийг илүү ачаалах, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлуудыг бууруулж хэмнэлт гаргаж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Долоон сарын хугацаанд эрчим хүчнийхэн 597 тэрбум төгрөгийн орлого олсон. Хэдийгээр өндөр орлого ч бидний хөрөнгө, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа. Урьдчилсан тооцоогоор 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр дутаж байгаа. Энэ байдлыг олж тогтоон өвлийн бэлтгэл, өвлийн хэвийн ажиллагааг хангах зорилт тавьж Эрчим хүчний сайд тушаал гарган ажлын хэсэг гаргасан. Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хөрөнгийн эх үүсвэрийг нийгэмд ачаалал өгөхгүйгээр хэмнэлтийн горимоор ажиллаж дотооддоо бий болгож ажиллана гэж шийдвэрлэсэн.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ