Трамп эмх замбараагүй байдлыг дарахад 40 сая доллар зарцуулна
2020-09-02

Өнгөт арьстны эрхийн төлөөх тэмцэл нь эмх замбараагүй байдал болон үргэлжилж байгаа Кеноша хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп очжээ. Тэрбээр энэ хотод болж буй үйл явдлыг эсэргүүцэл биш харин дотоодын терроризм хэмээн нэрлэсэн байна. Түүнчлэн Висконсин мужид аюулгүй байдлыг хангахад зориулж 40 сая доллар гаргана хэмээн амласан талаар ВВС мэдээллээ. 

 

Трампыг ийнхүү Кеноша хотод ирэх үеэр олон зуун жагсагч "Зайл", "Цагдаагийнхны дур зоргоороо авирлахыг зогсооё" гэсэн бичиг барин угтсан байна. Түүнийг энэ айлчлалыг хийхгүй байхыг Цагаан ордны захиргаа, орон нутгийн захиргаа ятгаж, энэ айлчлал нь шинээр эсэргүүцэл өдөөх эрсдэлтэй гэж эмээж байсан ч Ерөнхийлөгч Трамп газар дээр нь нөхцөл байдалтай танилцахаар ийнхүү Кеношад иржээ.

 

"Зэрлэг дээрэмчид олон газрыг сүйтгэж, багадаа л гэхэд 25 компанид хохирол учруулан, захиргааны байрнуудыг шатааж, цагдаа нар руу тоосго шидсэн байна. Энэ бол тайван эсэргүүцэл биш, харин дотоодын терроризм! Би Кеношаг сэргээн босгоход тусална. Орон нутгийн хууль сахиулах байгууллагуудад нэг сая доллар, жижиг бизнесийг дэмжихэд дөрвөн сая доллар, мөн 42 сая долларыг Висконсин муж даяар аюулгүй байдлыг хангахад зарцуулна" хэмээн Дональд Трамп мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, энэ хотод наймдугаар сарын 24-ний өдөр өнгөт арьстан Жейкоб Блейкийг цагдаагийнхан баривчлах үеэрээ нуруун тус газарт нь хэдэнтээ буудсан хэрэг гарсныг хотын иргэд эсэргүүцэн, улмаар эмх замбараагүй байдал эхэлсэн юм. Жейкоб Блейк амьд үлдсэн ч бүсэлхийнээс доош мэдээгүй болжээ.

АНУ: Эмх замбараагүй байдлын үеэр автосалоныг галдан шатаажээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
физикийн хуулиар эмх замбараагүй болох
2020-09-08
зочин:
АНУ,барууны орнуудад болж буй жагсаал цуглаан бол үймээн самуун,тероризм,харин ОХУ,Хятад,Белорусь бусад орных бол эрх чөлөө хүний эрхийн төлөөх тэмцэл юм гэсэн
2020-09-02