Голд урссан эмэгтэйг эсэн мэнд аварчээ
2020-09-03

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дугаар багийн “Ховд гол” гэдэг газар “Ховд” голд  хүн урсаж байна гэсэн дуудлага 2020.09.02-ны өдрийн 16:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 16:58 цагт очиж, “Ховд” голд урсаж байсан тус аймгийн харьяат иргэн К /19 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин