COVID-19: Их Британи хүнд хэлбэрийн халдварыг эмчлэх эм олжээ
2020-09-03

Үрэвслийн эсрэг гидрокортизон бэлдмэл COVID-19 халдвараар үүсгэгдсэн өвчин нь хүндэрсэн хүмүүсийн дунд нас баралтыг бууруулах чадвартай гэнэ. Ийм дүгнэлтийг Лондонгийн Intensive Care National Audit & Research Centre.судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран гаргажээ.

 

2020 оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд дээрх эрдэмтэн, мэргэжилтнүүд COVID-19 вирусийн халдвартай, мөн амьсгалын зам болон зүрх судасны системийг дэмжих шаардлагатай болсон 403 өвчтөнийг ажигласан байна. Ажиглалтын явцад, өвчтөнүүдэд гидрокортизон өгөх нь энэ эмийг өгөөгүй өвчтөнүүдтэй харьцуулахад эдгэрэх боломж 93 хувь өсч байсан гэнэ.

 

"Стероидууд бол эм биш, гэхдээ эдгээр нь үр дүнг сайжруулахад тусалж байна" хэмээн судалгааг удирдсан Лондонгийн Эзэн хааны коллежийн профессор Энтони Гордон өгүүлснийг Regnum агентлаг дамжуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин