ОХУ: "Ялалтын цээж бичиг" -т 75 орон нэгдэнэ

Дэлхийн хоёрдугаар дайн дууссан энэ өдөр "Ялалтын цээж бичиг" олон улсын арга хэмжээ зохиогдож байна. Энэ арга хэмжээнд дэлхийн 75 орон оролцох бөгөөд Африк, Австрали тивүүд гээд бүхий л тивд болно гэж Вести агентлаг мэдээлжээ.
Арга хэмжээний төв нь Москвагийн Поклонная гора дахь Ялалтын музей байх бөгөөд эндээс шууд дамжуулах юм байна. Цээж бичигт нэг сая орчим хүн оролцоно гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ. Орост энэ арга хэмжээнд анх удаа хүчний байгууллагууд болох Батлан хамгаалах яам, Оросын гварди, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яам оролцох бол Восточный сансрын буудал, атомын хөвөгч цахилгаан станц "Академик Ломоносов" гэсэн ер бусын цэгүүдээс ч энэ арга хэмжээнд оролцох юм байна.
"Ялалтын цээж бичиг" арга хэмжээний ялагчдад их дээд сургуульд элсэхэд нь нэмэлт оноо өгөх, тавдугаар сарын есний Ялалтын парад үзэх урилга өгөх аж.
Энэ арга хэмжээг анх өнгөрсөн жил зохион байгуулж байсан бөгөөд тухайн үед 150 мянга гаруй хүн оролцжээ.
Зургаан жил үргэлжилсэн дайн дууссан өдөрhttp://www.shuud.mn/a/522179
СЭТГЭГДЭЛ БИЧИХ