ОХУ Египет, АНЭУ, Мальдив руу хийх нислэгээ сэргээнэ
2020-09-03

ОХУ Египет, Арабын Нэгдсэн Эмират Улс, Мальдивтай харилцах агаарын харилцаагаа сэргээхээр болсон байна. Үүнтэй холбоотой захирамжийг ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд байршуулжээ. 

 

Коронавирусийн өвчлөлийн шалгуурын дагуу шуурхай штаб дээрх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал 100 мянган хүн амд 14 хоногт коронавирусийн халдварын тохиолдол 40, 14 хоногт хоногийн өсөлт нэг хувиас ихгүй, долоо хоногт коронавирусийн халдварын дэгдэлтийн коэффициент нэгээс ихгүй байх гэсэн шаардлага болон харилцан агаарын хилээ нээх зарчим дээр тулгуурлан дээрх орнуудтай харилцах агаарын харилцаагаа сэргээжээ.

 

Ингэснээр Египет рүү долоо хоногт гурван нислэг, АНЭУ болон Мальдив руу тус бүр хоёр нислэг үйлдэгдэх аж. Түүнчлэн Швейцарын Женев рүү хийх нислэгийн давтамжийг хоёр байсныг долоо хоногт дөрөв болгон нэмэгдүүлэхээр болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин