"Сила Сибири-2" хоолойн төслийн ажлыг эхлүүлэв
2020-09-04

Оросын "Газпром" компани "Сила Сибири-2" хий дамжуулах хоолойн төслийн ажлыг эхлүүлжээ. Энэ талаар тус компанийн тэргүүн Алексей Миллер есдүгээр сарын гуравны өдөр газрын тос, хийн салбарын ажилтнуудын өдөрт зориулсан салбарын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хий дамжуулах хоолойн төсөл нь ОХУ-ын баруун болон дорнод дахь хийн тээвэрлэлтийн системүүдийг холбоход дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ нь бүс нутгуудыг хийгээр хангах ажлыг хөгжүүлэх суурь бааз байгуулах, Хятад руу Оросын хий экспортлох шинэ боломж бий болгох нөхцлийг бүрдүүлнэ гэж Алексей Миллер онцолсон байна. 

 

Түүнчлэн, саяхан Монгол улсын нутаг дэвсгэрээр хийн дамжуулах хоолойг байгуулах хамтарсан компани байгуулах эрмэлзлийн санамж бичигт саяхан гарын үсэг зурсан гэдгийг дахин дурдаад, техник эдийн засгийн үндэслэл болон хий дамжуулах хоолойн чиглэлийг сонгох ажлыг төслийн компани явуулна хэмээн мэдэгджээ. 

 

 

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Оросын "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер болон Монгол улсын шадар сайд Я.Содбаатар нар "Сила Сибири-2" төслийг хэрэгжүүлэх тусгай компани байгуулах эрмэлзлийн санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үйл явдлыг Оросын шинжээчид янз бүрээр тайлбарлан байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал  Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн эрчим хүчний чиглэлийн орлогч захирал Алексей Белогорьев энэ хоолойг барихад ихээхэн цаг хугацаа шаардагдана гэж үзсэн юм.

 

"Сила Сибири-2" төслийн тухайд гэвэл, энэ нь нэг талаас нөөц баазын хувьд хялбар, илүү найдвартай. Гэхдээ үүний зэрэгцээ шинэ хийн тээвэрлэлтийн систем байгуулах болон орд газрыг боловсруулахад хөрөнгө оруулах талаар яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл бүх зүйл бэлэн гэж хэлж болохгүй, олон жилийн хугацаа шаардагдсан бүтээн байгуулалтын ажил хэрэгтэй" хэмээн шинжээч үзжээ. 

 

"Тухайн хийн хоолойг барих хүсэлтэй байгаагаа Хятад одоогоор илэрхийлээгүй байгаа нь гол асуудал. Учир нь, нэг талаас Хятадад хийн эрэлт өсч байгаа, нөгөө талаас Бээжинд эрэлт их байгаагийн дээр өөрсдөө олборлох, тэр дундаа занарын хий олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдчихсэн. Тиймээс, дотоодын олборлолтод нь асуудал үүсвэл Хятадын тал өөрсдийн хийгээ дэмжих арга хэмжээ л авна" хэмээн Алексей Белогорьев үзсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zaluu:
oron nutgiin songuulias umnu hurelsuhiin zasgiin gazar ugaasaa ingej hulhidj baigaad yavaandaa martagdana
2020-09-05
Энэ:
Хийн хоолой оросуудын байлдааны зэвсэг.
2020-09-04
Зочин:
энэ хийгээр яах вэ дээ
2020-09-04