Ногдол ашгаа НӨАТ-ын буцаан олголтын дансаараа авах ЗААВАР
2020-09-04
Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Ногдол ашгийг өчигдрөөс /2020.09.03/ иргэдийн дансанд шилжиж эхэлсэн.

 

Иргэдийн дунд “И баримт” цахим системд бүртгүүлсэн дансанд автоматаар ногдол ашиг шилжинэ гэдэг хүлээлт үүсээд байгаа юм. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хүлээн авдаг дансаараа хувьцааны ногдол ашгааа авахын тулд ebarimt.mn" системд өөрийн бүртгэлээр нэвтэрч баталгаажуулалт хийх зайлшгүй шаардлагатай юм байна. 

 

Тодруулбал та өөрийн бүртгэлээр "ebarimt.mnсайт болон аппликейшнд нэвтэрч ороход дараах асуумж гарч ирнэ. 

 

Алхам 1: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгаа ebarimt системд бүртгэлтэй банкны дансандаа хүлээн авахыг зөвшөөрч байна уу?  /Тийм товчийг дарна/

 

Алхам 2: Тийм товч дарсан нөхцөлд ...овогтой...таны "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ...ширхэг хувьцааны ногдол ашиг...төгрөгийг "...." банкны "...." дансанд шилжүүлэхийг зөвшөөрч байвал ТИЙМ сонголтыг хийж бүртгэлээ баталгаажуулна уу! /ТИЙМ товчийг дарна/. Ингэснээр таны ebarimt-д бүртгэлтэй дансанд "Эрдэнэс толгой" хувьцааны ногдол ашиг шилжинэ. 

 

Данс баталгаажснаас хойш ажлын гурван хоногийн дотор ногдол ашиг шилжих аж. Энэ нь зөвхөн хувьцааны данс нээлгээгүй иргэдэд хамаатай тохиргоо юм. Харин үнэт цаасны компанид хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн ногдол ашиг тухайн дансанд шилжинэ.

 

Мөн та "И баримт" системд хоёр ба түүнээс дээш аккаунттай, хэрэглэгчийн хувийн мэдээллээ дутуу бөглөсөн, Капитал банкны данс бүртгүүлсэн, регистрийн дугаараа буруу бүртгүүлсэн тохиолдолд дээрх санал, асуулга таны аккаунтад гарч ирэхгүй гэдгийг татварын аланбаас анхааруулсан байна. 

 

Хэрэв та "И баримт" цахим системд бүртгэлгүй бол өөрийн дурын брокерийн компанид хандан хувьцааны данс нээлгэх шаардлагатай.  Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой. Хувьцааны дансаа нээлгэхэд насанд хүрсэн иргэнээс Иргэний үнэмлэх, данс нээсний хураамж 5000 мянган төгрөг шаардагдах бол насанд хүрээгүй хүүхдээс төрсний гэрчилгээ, мөн 5000 төгрөг шаардана. Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

Та хувьцааны данстай эсэх болон хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа /эхний хоёр үсгийг латинаар бичнэ/ илгээн шалгана. Мөн энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай.

 

1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Т.Ганхуяг:
Бараг 7 хоногийн өмнө бүртгүүлээд орохгүй юмаа
2020-09-21
Гэрэлээ:
Orku l bna daa
2020-09-07
H.Tvmenjargal:
hutsa
2020-09-05
jantsanhorol:
mongo oroogvi bna
2020-09-05
зочин:
орохгүи баина.
2020-09-05
Adya svren:
Manaih 4 bvlte negen ch oroogui dansaa neelgesen baihad
2020-09-04
Ish sojil:
Orohgui bna yagad orohgui bna dansaa neelgsen baihad
2020-09-04
Болормаа:
Ногдол ашиг авах
2020-09-04
orohgvi l bnda dansaa neelgsen bhad ch orohgvi l bn
2020-09-04
hnn:
brokert ch bvrtgeltei ebarimtaarch bvrtgeltei bhad orku bn da
2020-09-04
Doljinsuren:
Huwtsaa orohgui bn
2020-09-04
Enkhjargal:
Huvitsaanii mungu orohgui bna manaih 5 hun avah estoi 1ch orohgui bna
2020-09-04
boldbaatar otgonjargal:
orohgvi bna
2020-09-04
Erdenezaya:
Taalagdaj bna
2020-09-04
Болорцэцэг:
Хувьцаа ягаад орохгүй байнюгаан
2020-09-04
Doljinsuren:
Huwtsaa orohgui bn
boldbaatar otgonjargal:
orohgvi bna
B. Sainbileg:
Hubtsaa minii orson uu
2020-09-04
Уранзаях:
Dajque
2020-09-04