Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох шийдлийг Засгийн газарт танилцуулна
2020-09-04

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Ойн баярын ёслолын ажиллагаа Барилгачдын талбайд болж, барилгын салбарынхан шилдгүүдээ тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

 

-Шинэ Засгийн газар байгуулагдаад хоёр сар болж байна. Барилга хот байгуулалтын яам ирэх дөрвөн жилд хийх ажил, барилгын салбарт тулгамдаж буй асуудлын талаар  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр оруулж УИХ-аар батлуулсан. Барилгын салбарт найман зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

 

150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Нийтийн аж ахуй сүүлийн хэдэн жил хаягдсан. Тиймээс төсөл хөтөлбөр боловсруулсан. Сумын төвийг инженерийн шугам сүлжээнд холбох, хог хаягдал шийдвэрлэх гэх мэт ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Ирэх дөрвөн жилд  99 сумыг хөгжүүлнэ гэж төлөвлөж байгаа.

 

Сүүлийн 40 жилийн хугацаанд хот байгуулалт баригдаагүй. Хамгийн сүүлд 1980 онд “Багануур” дүүрэг баригдсан. Үүнээс хойш 40 жилийн дараа Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахын тулд дагуул хот байгуулахаар төлөвлөж байгаа.

 

-Өвөрхангай аймагт барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнөөр ямар үр дүнд хүрсэн бэ?

 

-Цаашид барилгын салбарын зарчмаа тодорхой болгох. Барилгын материалын чанар зэргийг тодорхойлно. Барилгын салбараар үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Засгийн газрын 100 хоногтой уялдуулаад аравдугаар сарын 17-нд  “Улсын барилгын чанарын” хоёрдугаар зөвлөгөөнийг  зохион байгуулах гэж байна. Энэ зөвлөгөөнөөр барилгын салбарын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын материалын чанар, аюулгүй байдал зэргийг нэгэн цогц ойлголтод хүрнэ.

 

Мөн 150 мянган айлын орон сууцыг барьж хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүүг 8-6 хувь болгоно. Энэ ажлын хүрээнд Монгол банктай хамтран  ажиллаж байна. Ерөнхийдөө гаргалгаагаа гаргаж, ипотекийн зээлийн хүүг 6 хувь руу оруулах боломжтой гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлсэн байгаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

 

-Барилгын салбарын хамт олондоо барилгын салбар үүсч  хөгжсөний түүхт 94 жилийн ойн баярын мэнд  хүргэе. Барилга хот байгуулалтын яамнаас 2020-2024 онд томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд барилгын чанар аюулгүй байдал, бодлого төлөвлөлтийн асуудлыг чухалчилж байгаа.  Энэ хүрээнд барилгын зургийг мэргэжлийн түвшинд боловсруулах, төлөвлөх асуудлыг голчилж барилга хот байгуулалтын яаман дээр хийж хэрэгжүүлж, төлөвлөнө. Улсын төсвийн болон гадны зээл тусламжаар хэрэгжүүлэх бүх барилга байгууламжийн зураг төсөл барилга хот байгуулалтын яаман дээр төвлөрч, хянагдаж баталгаажих бодлого хэрэгжиж байна. Баригдаж байгаа барилгын хяналтыг Барилга хот байгуулалтын яам хэрэгжүүлэх бололцоог нээж байгаа. Энэ нь олон талын ач холбогдолтой.

 

Нэгдүгээрт,  барилга баригдах хугацааг богиносгож байгаа.

 

Хоёрдугаарт, чанар аюулгүй байдалд ахиц дэвшил гарна.

 

Гуравдугаарт, зардал хэмнэнэ.

 

Дөрөвдүгээрт, бодлогын нэгдмэл байдал бий болгох зэрэг давуу талтай.

 

2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон зорилт дэвшүүлсэн. Үүний дотор 150 мянган айл орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах ёстой. Ипотекийн зээлийн чанар  хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал тавигдаж байгаа. Тийм учраас 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар барилга хот байгуулалтын яамны ажлын хэсэг  Монгол банк, Сангийн яамтай хамтран ажиллаж,  ипотекийн зээлийг хүүг 6 хувь болгох гарц шийдлийг урьдчилсан байдлаар гаргасан. Ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулна. Үүнээс өмнө ажлын хэсэг байгуулж, богино хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.  

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
oliviastephen02:
Everyone deserves a happy marriage/relationship, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-08-26
ard:
baahan luiwaraaar awsan gazaruud boon vntei chanargui shawaruudaaa 6: bolgoj shahhan deee mongotei ard tvmen hed bol boon toriiin daramtnaas ooor yum baina uuuu
2020-09-05
иргэн Цэрэн:
зээлийн хүүг орон нутагт ялангуяа бууруулах нь төвлөрлийг сааруулахад маш тустай. барилгын мкв-ын үнийг бууруулах буюу газар авах, дулаан, цахилгааны холболт хийхэд өгдөг авлигыг багасгах буюу бүүр байхгүй болговол байрны үнэ бодит буюу ердийн албан хаагч худалдан авч болохоор болно. Зөвшөөрөлгүй барьсан барилгаа холбуулах, үл хөдлөхийн гэрчилгээ гаргууулах гэж өгсөн авлигаа байрны үнэнд шингээгээд зарж байгаагаас байрны үнэ хэт өндөр болсон нь тодорхой. 80 мкв биш ядаж 100 мкв хүртэл байранд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч болохгүй гэдгийг ойлгодоггүй. Жирийн ард иргэд жижигхэн байрандаа шахцалдаж дээдэс олон өрөө хаусандаа төөрсөөр байх нь эрүүл нийгмийн бодлого биш байлтай.
2020-09-05
Үнэн үг:
Өнөөгийн БХБЯ-ны үүрэг бол нийслэлийн төвлөрлийг аймаг, орон нутагруу тараах явдал юм. Хэт төвлөрлийн гажуудлыг даамжруулж болохгүй.
2020-09-05
1:
Энэ Золбоо чинь 247-н Баяраагийн хуу мон уу? Ккк. Цунх баригчийн ажилтай залуу
2020-09-05
НӨАТ аа болиочээ. 2 т м кв ын үнээ буулгаачээ. Банкны хүү буураад яах юм. Дэм маш бага шүү дээ. Гуравхан сая хүнээ аятайхан аваад явчихаж чадахгүй байж НӨАТ р шулаад яах юм.
2020-09-04
zeeliin khuu buulgaad shavar ambaar abdag hun baihgui sh dee. m2 unee buulgaach
2020-09-04
Yag unen.
2020-09-04
Yag unen.
2020-09-04
Дахиж битгий хот дотор барилга бариарай. Хотоо тэлж л баримаар бна. 00 зогсолт тун ойрхон бна
2020-09-04
Yag unen.
Yag unen.