Трамп: АНУ-д коронавирусээс үүдэлтэй нас баралт 85 хувь буурсан
2020-09-04

АНУ-д коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралтын үзүүлэлт дөрөвдүгээр сартай харьцуулахад 85 хувиар буурсан гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пенсильвани мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 

 

"Олон хүний амь насыг аварч байгаа бидний эмчилгээний аргын ачаар дөрөвдүгээр сараас хойш нас баралтын түвшин 85 хувиар буурчээ. Дэлхийн бусад томоохон улс орнууд дунд бид нас баралтын хамгийн бага үзүүлэлтэд хүрсэн " хэмээн Трамп мэдэгджээ.

 

 

Хэдийгээр албан ёсны мэдээллээр АНУ-д өдөр бүр коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчнөөр 1000 орчим хүн нас барж байгаа ч сүүлийн долоо хоногт нас баралт болон хэвтэн эмчлүүлэх тохиолдол эрс буурсан гэж Трамп онцолсон байна. 

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр АНУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 6,16 саяд хүрсэн бол 187 мянган хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Arai l hudlaa medeelsen uu?
2020-09-05