Хадлан хадаад буцах замдаа сураггүй алга болжээ
2020-09-04 14:21

 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар /2020.08.26/ очжээ.

 

Улмаар 2020.08.31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу явах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон байна.

 

Онцгой байдлын албанд 2020. 09.02-ны өдрийн 10:59 цагт дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус багийн “Бозоот” гэдэг газраас “Далтын даваа” гэдэг газар хүртэл 20 км-т, сураггүй болсон газарт 45 км-ын радист эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ.

 

Өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Шатар:
Иргэн б-г шалгаач
2020-09-06