Түрээсийн сурах бичгийг эмзэг бүлгийн хүүхдүүдэд олгодог

Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хоногийн хугацаа өнгөрчээ. Хичээл эхэлсэнтэй холбоотойгоор ЕБС-ийн сурагчдад номын хүрэлцээ муу байдгаас өндөр үнээр ном худалдан авах асуудал тулгардаг.Тэгвэл сурагчдын номын хүрэлцээ хэр байгаа талаар нийслэлийн боловсролын газрын номын сан, сурах бичиг, цахим төлбөрийн карт хариуцсан мэргэжилтэн Ж.Халиунаатай цөөн хором ярилцлаа.
-ЕБС-ийн сурагчдад хэдэн хувьд нь төрөөс үнэгүй ном олгодог вэ?
-Боловсролын яамнаас өгсөн мэдээллийн дагуу ЕБС-ын сурагчдын сурах бичгийг бага ангийг 100 хувь, дунд, ахлах ангийг 40 хувь төрөөс үнэгүй хангадаг. Энэ жилийн хувьд улсын хэжээнд бага ангийн 40 нэрийн 628,886 ширхэг сурах бичиг, нийт 100 нэрийн 1,071,217 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлсэн.
-Аймаг, сум, дүүргийн боловсролын газруудад хүргэгдсэн үү?
-2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд I-XII ангид нийт 137 төрлийн сурах бичиг хэрэглэнэ. Аймаг дүүргийн боловсролын газруудад хүргэлтийн хуваарийн дагуу нөхөн хангалтын сурах бичгүүд өнгөрөгч сарын 15-ны байдлаар хүргэгдэж дууссан.
-Сурагчдад хичнээн нэр төрлийн номыг төрөөс хангаж байгаа вэ?
-Нэгдүгээр ангийн “Хөгжим”, “Хүн орчин” сурах бичгийг дахин ашиглах боломжтой байдаг учраас 100 хувь биш 40 хувь хэвлэн нийтлүүлсэн бол 12 дугаар ангийн заавал судлах хичээлийн буюу Монгол хэл, Математик, Мэдээллийн технологи, Дизайн технологи, Иргэний ёс зүйн боловсрол, Эрүүл мэнд, Англи хэл, Орос хэл, Уранзохиол, Үндэсний бичиг гэсэн 10 нэрийн сурах бичгийг улсаас хангаж байгаа.
-Түрээсийн сурах бичгийг ямар хүүхдүүд авах боломжтой вэ?
-2009-2019 он хүртэл ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь номын худалдаанаас сурах бичгээ худалдан авах зохицуулалт үйлчилж байсан бол 2019 оноос эхлэн сурах бичгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн сурах бичгийн хувьд зах зээлд худалдаалахаа больж сургуулийн номын сангаас хичээлийн жилийн төгсгөлд буцааж өгөх зохицуулалт хийгдсэн. Түрээсийн сурах бичгийг амьдралын нөхцөл боломж муу, нэг өрхөөс 3-4 хүүхэд зэрэг суралцдаг, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд жилийн хугацаанд олгодог.
Сургуулиуд дээр дутагдалтай ном бий юу?
Өнгөрсөн жилийн хувьд коронавирусээс шалтгаалан хичээлийн төгсгөлд түрээсийн номоо сурагчдаас аваагүй тохиолдол гарсан. Сурагчдаас номоо авсны дараагаар дахин тулгалт хийж дутагдсан ном байвал боловсролын төвд хандан нөхөн хангалтаар ном авдаг.
Нөхөн хангалтын номыг ямар компаниуд хэвлэн нийтэлсэн бэ?
Ерөнхий боловсролын сургуульд 2020 онд нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх сурах бичгийг “Мөнхийн үсэг” ХХК, “Битпресс ХХК” , ” Соёмбо принтинг “, ” Адмон принт” ХХК, “BCI ХХК” зэрэг хэвлэлийн компанууд хэвлэн нийтэлсэн.
ЕБС-ын VI-XII ангийн сурах бичгийг жилийн турш ашиглах төлбөрийн хэмжээ
Анги |
Багц сурах бичиг ашиглах төлбөр /төгрөгөөр/ |
|||
Эхний жил |
2 дахь жил |
3 дахь жил |
4 дахь жил |
|
VI |
17200 |
16700 |
15700 |
15200 |
VII |
21000 |
20400 |
19200 |
18600 |
VIII |
21000 |
20400 |
19200 |
18600 |
IX |
20700 |
20100 |
19000 |
18300 |
X |
19200 |
18600 |
17600 |
17000 |
XI |
19200 |
18600 |
17600 |
17000 |
XII |
14000 |
13600 |
12800 |
12400 |
Л.Отгонмягмар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ