Зайсангийн замын хөдөлгөөнийг нээжээ
2020-09-07

 

Зайсан орчмын дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил дуусаж зорчих хөдөлгөөнийг нээлээ. Дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийж эхлүүлснээр Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Зайсан орчмын замын хөдөлгөөнийг хаасан. Харин өнөөдрөөс эхлэн засвар шинэчлэлийн ажил дууссан учир тус замын хөдөлгөөнийг нээжээ. Энэ хэсэгт 480 метр урттай хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам хийсэн байна. Цэвэр усны асуудал тулгамдаж байсан учир дулааны шугам сүлжээ, төвийн цэвэр усаар хангах ажил хийгдсэн аж. Нийтдээ  325 метрийн дулааны хос шугам тавигдсан.

 

Хорооллын бичил орчмын арын зам, Дарь-Эхийн замын хөдөлгөөнийг тус тус нээжээ.

Х.Баяржаргал

Shuud.mn
Сонин хачин
Дугаар хорооны Дугар:
Нямдоржийн 8 байшинд зориулсан ус дулааны шугам болохоор хэл амнаас айгаад гялс дуусгалаа шүү
2020-09-07