Соёлын цаг: “Бие чинь болъё”
2020-09-07

 

Соёлын яам 24 жилийн дараа тусгаар болж нийслэл хотынхон “Урлагийн цаг” нэрт  үнэгүй тоглолтын талаар хэдийн ойлголттой болжээ. Энэ удаад би Үндэсний урлагийн их театрын хамт олны тоглолтыг үзэв. Тоглолт эхлэхээс өмнө үзэгчид нь хэзээний байраа эзлэн зогссон харагдана. Ая эхэлж хөтлөгч уран тод үгээрээ тоглолтоо хөтлөн эхлүүлэхдээ үндэсний дээл хувцсаар гаргасан байв.  Урантунгалаг нэрт уртын дууч тайзнаа гарч ардын дууны “ай хө” нугалаасаа  тэнгэрт хадаана. Хөл хорионы өмнө нутаг буцаж амжаагүй, Монгол орны соёл, ахуйтай танилцах гэсэн гаднынханд энэ тоглолт завшаан болж буй биз.

 

 

Монголын өргөн уудам тал нутаг, сүрлэг Алтайн оргилууд нь Монгол хүний хоолойн цар хүрээнд нөлөөлсөн гэж үздэг. Бидний өдөр тутмын амьдралаас урган гарсан алягуут ардын дуу гэгддэг  эл дуунд  хөдөө тал, эх орны дүрслэл үргэлжид шингэсэн байдаг тул түүнийг сонсох хэн бүхэнд нутаг нуга нь бодогдохуйц. Үүний дараа их театрын гоцлол бүжгийн үзүүлбэр гарч МУУГЗ Д.Баярбаатарын дэглэлт “Бие чинь болъё” бүжгийг уран тод, огцом хөдөлгөөн эр эмийн гэр бүл болж айл өрх болох ёсонг харуулах шиг санагдав. Энэ бүжиг Урантунгалагийн дуулсан

 

“Торгоны маань хээ гэдэг нь

Товгорхон ч байна уу даа ай хөөрхий хонгор минь ээ хө

Томоогүй шүү сэтгэл гэдэг чинь хэнээсээ ч болов доо ай хөөрхий хонгор минь ээ хө” гэх дууны үгийн хэсгийг энэ бүжгийн зарим хөдөлгөөнөөр илэрхийлчих шиг болов. Ийн уялдаа хэлхээ бүхий үзүүлбэрүүд хөвөрч хөөмийч Хаш-Эрдэнэ бүжгийн ритмийг үргэлжлүүлэв. Араас нь “Ганган борлог”, “Боржигин сугсраа”, “Цагаан аялгуу”, “Хулсан шарга”, “Баруун Монгол биелгээ”, “Юндэн гөөгөө”, “Жороон жороо” гэх урлагийн тоглолтууд хөвөрлөө. Эдгээр нь бүгд үндэсний өв соёлыг шингээснээрээ бусад театрын үзүүлбэрээс онцлогтой.

 

Тоглолтыг үзэх хүмүүсийн дийлэнх нь залуучууд бөгөөд эрчүүд их харагдана. Тэр дунд нэг залуу “Би өмнө нь Драмын театрын урлагийн цагийг үзсэн. Хүүхдээ дагуулж яваа болохоор аль болох хэрэгтэй юм үзүүлж харуулахыг боддог. Нэгийг ухаарах байх гэж горьддог юм. Гэтэл ийм аятайхан тоглолт болж буйд олзуурхаж байна. Охиноо дагуулаад гарахад урамтай бас мөнгө төгрөг ч үрэгдэхгүй” гэж урлагийн цагийг сайшааж байв. Харин Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч, бүжиг дэглээч, МУГЖ А.Даваахүү “Урлагийн цаг хөтөлбөр есөн дүүргийн тодорхой талбайд тоглолтоо хийж байгаа. Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Соёлын яам өөрсдийн урлагийн салбаруудаа ард иргэддээ сурталчлан дүүрэг бүрт таниулж, уран бүтээлийг нь толилуулж буй маш том ажил гэж үздэг. Соёлын яам төдийгүй Нийслэлийн тамгын газраас хамтран зохиож буйгаараа том онцлогтой. “Танай дүүрэгт, таны дэргэд” уриатайгаар соёлын ажил болж байна. Үзэгчдийн хувьд өргөн дэлгэр ирж, нүдээ хужирлацгаах нь талархууштай. Гудамжинд яваа хүмүүс урлагийн тоглолтоо сонирхон үзэж буйгаас нь харвал иргэдэд хүртээмжтэй арга хэмжээг оновчтой олж зохиосон гэж харж байна” хэмээв.

 

Тоглолт дууссаны дараа тус театрын хамт олон бөөндөө зургаа даруулж, тоглолтод хэрэглэсэн зэмсгээ дамжлан өргөж, хурааж буй нь урлаг гэх тодотголт будаггүй хар зурагт өнгө нэмэх шиг. Энэ цаг үед цар тахлын үеийн стерээс ядаргаанаас түр ч болов хөндийрүүлж урлагийг түгээх нь цаг үедээ нийцсэн гэмээр нь олны хандлагаас илт харагдана. Бороотой, нартай, халуун, хүйтэн үед асуудал тоочихгүй эл тоглолтоо үргэлжлүүлж буй Монголын урлагийн байгууллагын хамт олонд ажлын амжилтыг хүсэж, Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай хэмээн ерөөл дэвшүүлье.

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zarim nuhud malaas dor baih yum
2020-09-07
irgen:
namchirhaj yls turjuud yahav de,arai uur setgehuigeer tsegneed uz de
2020-09-07
irgen:
bas teatrt ochij uzne gedeg bol ogt uur zuil de,yu l bolgoh geed bna da
2020-09-07
Юм бүхнийг үнэгүйдүүлэх МАН-ын хоцрогдсон үзэл суртлын ажлаа гэж. Хөөрхий дөө муу урлагийнхан л энэ засгийн ороо галзуучуудын санаа бодлыг нь гүйцээх гээд үйл лайг нь эдлэх юм даа.
2020-09-07
irgen:
zuv uu, undesnii mergejliin yrlagaa gydamjnii yrlag bolgoj bgaa yum y.une tseniig n ynagaj l bna da
2020-09-07
ggg:
бие чинь болъё бүжиг бол шилдэг дотроос гэгэлзүүлж чаддаг тийм л том бүтээл шүү дээ. Их театрынхан чадварлаг2
2020-09-07