ВИДЕО: Гурван шатны шүүхээр тогтоогдсон эрхээ ажилчид эдэлж чадахгүй байна
2020-09-07

 

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УБТЗ нийгэмлэгийн удирдлагууд албан хаагчдынхаа эрх ашгийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа: Нэгдүгээрт, шүүхээр тогтоогдсон цалин хөлсийг нөхөн олгох процессийг хийхгүй байна.  Хоёрдугаарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажиллах арга барилаа УБТЗ сайжруулах хэрэгтэй. 

 

Гуравдугаарт УБТЗ дээр ажлын байрны дарамтын асуудал  байдаг. Жирийн ажилчдын хөдөлмөрийн гэрээ цуцлах асуудал тун амархан шийдэгддэг. Албан тушаалтнууд буруутгагдсан дүгнэлт гарчхаад байхад бүх хангамжууд нь бүрэн олгогдож байдаг.  Тиймээс төр, засгийнхэн  төмөр зам дээр шалгалт оруулна  уу гэж өмнө мэдэгдсэн байсан.  Одоо бид өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо хэмээв. 

П.Отгондалай

Shuud.mn
Сонин хачин