COVID-19: ОХУ-д хоногт 5185 халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ
2020-09-07

Орост өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 5185-аар нэмэгджээ. Ингэснээр коронавирусийн халдварын нийт тохиолдол 1 030 690 болсон талаар ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлснийг Regnum агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын 85 бүс нутгийн 84-т нь шинээр халдвар илэрсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн 23,6 хувьд нь COVID-19 вирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй гэнэ. 

 

Түүнчлэн өнгөрсөн хоногт 2 328 хүн эдгэрснээр цар тахал эхэлснээс хойш энэ өвчнөөс эдгэрсэн хүний тоо 843 277 болжээ. Харин сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчний улмаас 51 хүн нас барснаар коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо 17 871 болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин