Интернетэд хамгийн өргөн ашиглагддаг хэл нь англи, орос, испани хэл
2020-09-08

Web Technology Surveys сайт "Вебсайтуудын контентэд гадаад хэл ашиглах жил бүрийн түүхэн чиг хандлага" хүснэгтээ 2020 оны есдүгээр сарын долооны өдрийн байдлаар тооцоолон гаргажээ. Энэ судалгаа 2011 оноос хойш явагдаж байгаа бөгөөд сүүлийн жил хагасын хугацаанд ихээхэн өөрчлөлт орсон байна.

 

Цахим ертөнцөд ашиглагдах хэрэгцээгээрээ тэргүүлдэг байсан хэлнүүдийн жагсаалт ихээхэн өөрчлөгджээ. Өмнө нь англи, орос, герман, испани, франц хэл хамгийн өргөн ашиглагддаг хэлнүүдийг тэргүүлдэг байв. Харин сүүлийн жил хагасын хугацаанд тэргүүлэгчдийн жагсаалт ихээхэн өөрчлөгджээ. Хамгийн өргөн ашиглагддаг гурван  хэл нь урьдын адил англи, орос хэл байгаа бол энэ гурвын араас турк, перс хэл жагссан байна.

 

Ингэснээр цахим ертөнцөд орос, турк, перс хэлний хэрэглээ эрс өссөн бол герман, франц, япон, польш, итали хэлний хэрэглээ эрс унажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин