“Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто замыг хэсэгчлэн хаана
2020-09-08

 

Өнөөдрөөс Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

 

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орлоо.

 

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна.


Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан” , Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн 2020 оны 09 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг зөвлөлөө.


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаанд хандан өгөх боломжтой.

 

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчлэх газар

Shuud.mn
Сонин хачин