У.Хүрэлсүх: Утаанбаатар болсон хотоо Улаанбаатар болгоно
2020-09-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, холбогдох байгууллагуудын ажилтай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр: 

 

-“Таван толгой түлш” компанийн хамт олонтой дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын үйлсэд бүхий л хүч хөдөлмөрөө дайчилсан танай компанийн удирдлага, та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. 

 

Өнгөрсөн жил цаг хугацаатай уралдан ажиллаж сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг хангаж, хэрэглээнд хэвшүүлж чадсан. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувьд хүртэл бууруулсан эерэг үр дүнг гаргасан. Энэ бол асар том амжилт. “Таван толгой түлш” ХХК-ийн ажлын үр дүн. Та нар бол эгэл жирийн баатрууд. Эх орныхоо өмнө гавьяатай үйл бүтээж буй хүмүүс.

 

Агаарын бохирдлын асуудлаар бид 20 жил ярьсан. 800 тэрбум төгрөг зарсан ч үр дүнд хүрээгүй. Аав, ээжүүд үр хүүхдээ дагуулаад утааны эсрэг хөдөлгөөн байгуулж Сүхбаатарын талбай дээр “Бид боож үхлээ” хөдөлгөөн зохиогоод, жагсаал цуглаан болж, талбай дээр дээшээ хараад хэвтсэн. Эсэргүүцлээ илэрхийлж байсан хамгийн хүнд цаг үе. Өвлийн таван сарыг давах гэж яаж амьдарч байсныг та бүгд санах байх. Үр хүүхдүүд маань хичээл сургуульдаа яаж явж байв?! Гэр хорооллын утааны асуудал ямар байв?! Утаанд төөрөөд явчихдаг тохиолдол ч байсан. Хүн амьсгалахын аргагүй ийм орчинд бид ажиллаж амьдарч байсан. Гэтэл өнөөдөр энэ асуудал 50 хувиар шийдэгдсэн. Энэ бол та бүгдийн сэтгэл, зүтгэл. Иймээс ард түмнийхээ эгэл баатар хэмээж буй юм.

 

Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, автоматжуулалт, орчны тоосжилт, бохирдлыг бууруулах, агааржуулалт, чийгшүүлэлт, битүүмжлэл, зам талбайн сайжруулалт, гэрэлтүүлэг болон ажилчдын эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах зэрэг олон ажилд төвлөрч ажиллаж байгаатай танилцлаа. Сайшаалтай байна. Ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллуулах нь хамгийн чухал. 2018 оны 11-р сард  энэ үйлдвэрийг нээхэд би ирж оролцож байлаа. Тэр үе, өнөөдөр хоёрыг харьцуулахад нэлээдгүй олон дэвшил гарчээ. Барилга байгууламж, зам харгуй сайжирч, тоосжилтын талаарх нэлээдгүй аргуудыг авсан нь харагдлаа. Мөн үйлдвэр автоматжиж бүх хяналтуудаа цахимаар хийж чаддаг болсныг үзлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын амжилтаа улам баталгаажуулах ёстой. 80 хувь хүртэл бууруулах зорилтын Засгийн газар дэвшүүлсэн. Үүнийг ирэх дөрвөн жилд ханган хэрэгжүүлнэ. Утаанбаатар болсон хот буцаад Улаанбаатар болгоно. Улаанбаатар хотын зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх шинэ дэвшилтэд технологитой өндөр хүчин чадлын үйлдвэрийг барьж байгаа. Энэ үйлдвэрээ 10 сард багтаан ашиглалтад оруулбал зорилт маань ханган хэрэгжинэ. Үүнд 1500 орчим ажилчид ажиллана. Баруун, зүүн үйлдвэрүүдэд нийтдээ 3000-3100 инженер техникийн ажилчид, албан хаагчид ажиллаж, ажлын байр шинээр бий болно.

 

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд хоёр дахь үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллана. Ирэх өвөл Улаанбаатар хотын гэр хороолол, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэмжээг зохиох түвшинд хангаж чадна гэж бодсон. 2400 уурын зуухыг сайжруулсан түлшээр хангах зорилтын тавьсан.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Сонгууль болгоны өмнө гарч ирээд попроод солиороод хүмүүсийн толгойг угаагаад бх юмаа. Өнөө эдийн засгийн ойлголт мэдлэг сул нөхдүүд нь дагаад хөөрөөд давхичих юм.
2020-09-08
Иргэн:
УЛААН ӨНГӨТЭЙ БААТАР ХОТ
2020-09-08
Sagsuu ter utaagui tulsh utaatai gedgiig mededgui durak bn daa salhi narny tulsh utaagui....uund mongoo zarcuulah shaardlagatai
2020-09-08
heden terbumiin hadgalamjtai gel uu
2020-09-08
ggg:
ym xiiged l bga xvn dee zailuul
2020-09-08
иргэн:
аймаар том бизнес
2020-09-08