Беларусын эсэргүүцэл: Сөрөг хүчний гурван төлөөлөгч сураггүй болжээ
2020-09-08

Беларусын сөрөг хүчний тэргүүнүүдийн нэг Мария Колесникова сураггүй болсныг Минскийн цагдаагийнхан шалгаж байгаа талаар Regnum  агентлаг мэдээллээ. Мария Колесниковатай даваа гаригийн өглөөнөөс хойш холбогдож чадахгүй байгаа талаар хамтран зүтгэгчид нь мэдээлсэн бөгөөд түүнийг барьцаалсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Түүнчлэн, Хяналтын зөвлөлийн өөр хоёр гишүүн болох зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Иван Кравцов, хэвлэлийн төлөөлөгч Антон Родненков нар ч сураггүй байгаа гэнэ. Беларусын зарим хэвлэлүүдийн мэдээлснээр Колесниковаг хотын төвд микроавтобусанд суулган аваад явсан, хаашаа явсан нь тодорхойгүй байгаа гэнэ.

 

Харин Минскийн цагдаагийн газар, Дотоод хэргийн яам болон Улсын хилийн хяналтын газарт Колесниковаг баривчилсан гэх мэдээлэл байхгүй хэмээн мэдэгдсэн бол Беларусын Улсын аюулгүй байдлын хороо ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко  80 гаруй хувийн саналаар ялж, түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская 10 орчим хувийн санал авсан. Энэ дүнг эсэргүүцсэн олон өнөөдрийг хүртэл эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэн, жагсаалд оролцогчдыг баривчилсаар байгаа юм. 

 

Беларусын эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг хүч хэрэглэн, 190 хүн баривчлагджээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Америкийн бодлого нь ОХУ-г хүрээлж буй улсуудыг тогтворгүй болгох, оросуудын эсрэг болгох арга хэмжээнүүд юм. Эдгээр мөнгө цацсан аргууд шинэ харагдахгүй байна.
2020-09-08