Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдийг илрүүлжээ
2020-09-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс хоногийн хугацаанд нийт  336 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 248-зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтжээ.  Тухайлбал 2020.09.07-ны өдрийн 19.45 цагийн орчимд CБД-ийн 2 дугаар хороо Нарны зам, “Моннис” ХХК-ийн урд уулзварт хувийн эзэмшлийн Toyota Prius маркийн автомашины жолооч нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн  алба хаагчийг мөргөн хэргийн газрыг орхин явсан байна. Уг этгээдийг илрүүлжээ.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 173 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-08-09