Амралтын газраас сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ
2020-09-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймаг, Батсүмбэр сум, Сөгнөгөр багийн /аймгийн төвөөс хойд зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ амралтын газарт амарч байсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн У /41 настай, эрэгтэй/ 09.04-ний өдрийн 23:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 2020.09.05-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхний хамт 17 иргэн, эрэлч нохойтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09.07-ны өдрийн 10:30 цагт алга болсон газраас баруун зүгт 3 км-т тус сумын Баянгол багийн “Мөнгөн хазаар” гэдэг газар “Сөгнөгөр”-ийн голын уснаас иргэн У/41 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган сумын цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
DO YOU NEED A URGENT LOAN BUSINESS LOAN TO SOLVE YOUR PROBLEM EMAIL US:
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү Санхүүжилт / Зээл / Зээл Бид бизнесийн тусгай хэрэгцээтэй бүх хүмүүст санхүүгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу: bullsindia187@gmail.com 5000 €-ээс 200.000 € хүртэл 200.000 € - 50.000.000 € хүртэл Асуултаа илгээнэ үү Баярлалаа
2023-06-13