COVID-19: Олон улсын эрдэмтэд Оросын вакцинд эргэлзэв
2020-09-09

Итали, АНУ болон бусад орны хэсэг эрдэмтэд коронавирусийн халдвараас хамгаалах Оросын вакцины клиникийн туршилтын мэдээлэлд эргэлзэж байгаагаа ил захидлаараа дамжуулан илэрхийлжээ. Энэ ил захидал Cattivi Scienziati порталд нийтлэгдсэн байна. Италийн анагаах ухааны их дээд сургуулиудын профессорууд гарын үсэг зурсан ил захидалд төрөл бүрийн туршилтуудын үр дүнд гарсан мэдээллүүд ижил байгаа нь хардлага төрүүлж байгааг онцолжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Итали, АНУ, Япон, Франц, Германы 16 эрдэмтэн энэ ил захидалд гарын үсэг зуржээ. Тэд туршилтын үр дүнгүүд хоорондоо ижил байгаад эргэлзэж байгаа бөгөөд тухайлбал вакцины нэгэн туршилтад оролцсон 9 сайн дурын хүнд бүгдэд нь 28 өдрийн 21-д нь эсрэг биетийн титрүүд давхцаж байсан гэнэ.

 

Түүнчлэн нийтэд танилцуулсан мэдээлэл нэгдсэн дүгнэлт гаргахад дэндүү бага ч ил байгаа мэдээллээс харахад л вакцинд итгэх итгэл алдарч байна гэж эрдэмтэд үзжээ. Эрдэмтэд Оросын эрдэмтдийг хуурамч мэдээлэл өгсөн гэж шууд буруутгаагүй ч мэдээлэлдээ анхдагч тоон мэдээллийг танилцуулаагүй гэж үзсэн байна. 

 

Оросын Эрүүл мэндийн яамны Гамалеян нэрэмжит тахал судлал, бичил биологийн эрдэм шинжилгээ, судалгааны төвийн боловсруулсан COVID-19-ийн вакциныг наймдугаар сарын 11-ний өдөр албан ёсоор бүртгэгдсэн. Мөн энэ нь дэлхийд коронавирусийн вакцин гэж албан ёсоор бүртгэгдсэн анхны вакцин болсон юм.

 

Бүртгэх үед вакцин клиникийн туршилтын ердөө хоёр үеийг даваад байсан бөгөөд өөрөөр хэлбэл хэдэн арван хүн дээр л туршсан гэсэн үг. Вакциныг албан ёсоор бүртгэх ажлыг клиникийн туршилтын гурав дахь үе дуусах хүртэл хойшлуулахыг эмийн компаниуд уриалж байсан ч вакциныг албан ёсоор бүртгэсэн талаар Путин өөрийн биеэр мэдэгдэж, нэг охин нь өөр дээрээ туршсан гэж онцолж байлаа. Түүнчлэн "Эмчийн лавлах" сервисээр дамжуулан явуулсан судалгаагаар эмч нарын талаас илүү хувь нь дотоодын вакциндаа итгэхгүй байгаа гэсэн дүн гарч байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ataarhagchid,
2020-09-09