Л.Мөнхтүшиг: Маргааш Алтанбулагийн боомтоор 110 хүн ирнэ
2020-09-09

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 

 

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр МУ-д нийт 20408 иргэнийг татан авсан байна. Энэ бол агаарын болон авто замаар ирсэн хүмүүсийн нэгдсэн тоо. Өнгөрсөн долоон сарын хугацаанд гадаад руу 69 удаагийн нислэг үйлдэж  53 улсаас 13951 иргэнийг татан авсан байна.  Засгийн газар, УОК-оос өгч байгаа чиглэлийн дагуу  гадаадад буцах хүсэлтээ иргэдийг эх оронд нь авч ирэх нислэгийн давтамж чиглэлийг өнгөрсөн саруудад тогтмол нэмэгдүүлж ирсэн. Долоо, наймдугаар сард 18 удаагийн нислэг үйлдэж байсан. Есдүгээр сард 13 удаагийн нислэг төлөвлөөд байгаа. Тусгаарлах байрны нөөц боломжоос үүдэн сарын сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг судалж байна.

 

Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 11400 орчим байгаа. Тодруулбал, тооны хувьд өндөр байгаа ч  энэ сард яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог бүс нутгуудаар нь аваад үзвэл Европ, Зүүн өмнөд Азийн  бүсэд буурсан. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 5 мянга нь БНСУ-д  байгаа иргэд байна. Тиймээс  энэ сараас эхлээд БНСУ болон АНУ байгаа 2200 орчим иргэдийг түлхүү авч ирэх чиглэлээр нислэгүүдийг төлөвлөж байгаа. Жишээлбэл, Өчигдөр орой /2020.09.08/ ирсэн Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  АНУ-аас 170 гаруй иргэн, Австрали улсаас 50 иргэнийг эх орондоо ирсэн.   

 

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтээ удаа дараа гаргаж, олон сар хүлээж байгаа хүмүүсийн асуудал бий. Энэ асуудлыг тэргүүн ээлжинд шийднэ. Нутаг буцах хүсэлтээс гадна, гадаад улсад суралцдаг, оршин суудаг иргэдийн асуудал бий. Үүнээс гадна гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэний асуудал ч байгаа.  Энэ асуудалд анхаарал тавьж ажиллаж байгаа.  БНХАУ-руу зорчих хүсэлтэй, БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон гэх мэт 109 иргэний өргөдлийг авч БНХАУ-ыг талд албан ёсоор хүргүүлж, хүмүүнлэгийн шугамаар шийдэх гээд ажиллаж байгаа. Иргэдийн төлөөлөлтэй өдөр бүр уулзаж байна.  Мөн Япон улсад зорчих хүсэлтэй, хөдөлмөрийн гэрээтэй, хичээл сургууль  эхлэх гэж байгаа, оршин суух зөвшөөрөлтэй 250 орчим иргэний асуудлыг Японы талтай яриа хэлэлцээр хийж шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 50 орчим Монгол Улсын иргэн мөн манай улсад ажилладаг ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэх ажлыг маргааш /2020.09.10/ зохион байгуулна.  Бидний тооцоогоор 110 орчим иргэн Монгол Улсын хилээр нэвтэрнэ. Мөн БНХАУ-д байгаа цөөн тооны Монгол иргэдээс гадна, манай улсад ажиллаж амьдардаг, гэр бүл болсон иргэдийг  Монгол Улсын хилээр нэвтрүүлэх ажлыг тун удахгүй шийдвэрлэнэ. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
!!!:
Тахал ид хүчтэй дэгдэж байгаа газраас ирж байгааг рэхбиш хаа хаанаа мэдэж байгаа л байх...Гэхдээ гарын салаагаар гараад ирэх вий...Хүүдэд чихэр тараагаад л, хүн амьтантай сэм хавьтаад л...УБ-т маск зүүхээ бараг больж байхад ер анхаарч шаардах амьтан алга...Гудамжинд дахиад л нус, шүлсээ хаягаагаад л...Хэнэггүй гөлгөрүүдээс болоод юу чгарна даа...
2020-09-09