ШУУД: Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэж байна
2020-09-09

 

Орон нутгийн сонгууль өрсөлдөх улс төрийн хүчнүүд хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн хороонд материалаа бүрдүүлэх өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд аймаг, нийслэлд ширүүхэн явагдах бололтой. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа аймаг, нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүнийг өмнөх сонгуулиар УИХ-ын сонгуультай хамтатгасан явуулж, сонгосон. Тухайн үед сонгогчид УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд анхаарал төвлөрүүлж байлаа. Тиймээс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн багатай, намжмал байсан, нэр дэвшигчид нь намын далбаан дор сонгогдсон. Харин энэ удаад орон нутгийн сонгууль ширүүхэн явагдах нь УИХ-ын сонгуулийн дараагаас намууд нийслэлийн Засаг даргаар томилох хүнээ олонд зарласнаар анзаарагдсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 мандаттай.  Орон нутгийн сонгуульд МАН дангаар оролцох бол бусад нь хамтарч эвсэхээр нэгдэж байна.

 

Нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, бүртгэж байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин