Канадад хичээл эхэлсний дараа COVID-19 халдвар эрс өсчээ
2020-09-09 12:56

Канадын хэд хэдэн мужид шинэ төрлийн коронавирусийн халдварын тоо эрс өссөн талаар Regnum мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ийнхүү халдвар дахин дэгдсэн нь сурагч, оюутнууд танхимаар суралцаж эхэлсэнтэй холбоотой гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ. Тиймээс Онтарио мужид вирусийн дэгдэлтийн нөхцөл байдлыг хяналтад оруулахын тулд хязгаарлах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлжээ. Энэ мужид өнгөрсөн хоёр хоногт COVID-19 халдварын 375 тохиолдол илэрсэн байна. 

 

"Бүхий л сурагчид сургуульдаа аюулгүй хичээллэхийн тулд бид ихээхэн анхаарч ажиллаж байгаа ч сургуулиуд дээр халдвар тархах нөхцөл байдал нэмэгдэж байна" хэмээн Онтарио мужийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

 

Түүнчлэн Квебек, Альберт, Саскачеван зэрэг мужуудад ч хичээлийн шинэ жил эхэлснээс хойш вирусийн дэгдэлт нэмэгдсэн байна. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 134 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 118 мянган хүн эдгэрч, 9153 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин