Афганистаны дэд Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завджээ
2020-09-09 15:10

 

Афганистанд тус улсын дэд Ерөнхийлөгч Амруллу Салехын амь насанд халдах оролдлого гарсан талаар Лента.ру мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэд ерөнхийлөгч ажилдаа явах үеэр халдлага болсон байна. Тодруулбал, Кабул хотноо дэд ерөнхийлөгчийн цуваа явах үеэр минижүүлсэн автомашин дэлбэрчээ. Салех гэмтэж бэртээгүй ч түүний гурван бие хамгаалагч дэлбэрэлтийн улмаас амиа алдсан байна. 

 

Энэ халдлагын улмаас 12 хүн шархадсан бөгөөд эмнэлэгт хоёр цогцос, долоон гэмтэж бэртсэн хүн хүргэгдсэн гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид мэдээлжээ.

 

"Өнөөдөр Афганистаны дайснууд Салехыг хөнөөх оролдлого дахин хийлээ. Гэвч тэд хорон санаагаа хэрэгжүүлж чадсангүй" гэж дэд Ерөнхийлөгчийн төлөөлөгч Разван Мурад мэдэгдсэн байна.

 

Хэргийг нарийвчлан шалгаж байна гэж Кабулын цагдаагийн газрынхан мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин