COVID-19: Дэлхий даяар нас барсан хүний тоо 900 мянга болжээ
2020-09-10

Есдүгээр сарын 10-ны пүрэв гаригт дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 900 мянгыг давжээ. Энэ талаар олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн тооцоолол гаргадаг Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн сайт дээр мэдээлсэн байна. 

 

Нас баралтын тоогоор хамгийн их байгаа улс нь АНУ бөгөөд тус улсад 190 649 хүн шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Харин хоёрдугаар байранд 127 464 нас баралт бүртгэгдсэн Бразил, гуравдугаар байранд 73 890 нас баралт бүртгэгдсэн Энэтхэг улс бичигдсэн байна. 

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 27 сая гаруй болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин