Г.Нацаг: Самар түүх зөвшөөрсөн хугацаа эхэлсэн ч зөвшөөрөлгүй түүхгүй
10 өдөр

-Самар түүхдээ баавгайд хоол үлдээхгүй бол суурьшлын бүс рүү орж ирэх аюултай-

 

Өнөөдрөөс самар түүх зөвшөөрөлтэй хугацаа эхэлж байна. Самар түүх үеэр  иргэд юуг анхаарвал зохих талаар Нийслэлийн Байгаль Орчны газар, Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагтай ярилцлаа.

 

-Иргэд самар жимсийг хугацаанаас нь өмнө түүх явцдаа бэртэх тохиолдол цөөнгүй гарлаа. Өнгөрсөн сард нэг иргэн самар түүх явцдаа модноос унаж толгойгоо хагалан, хэвлийгээрээ мөчирт зоогдсон гэх мэдээлэл гарсан. Өнөөдрөөс самар жимс түүх зөвшөөрөлтэй хугацаа эхэлж байна. Самар түүхээр зэхэж буй иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

 

-Энэ жил нийслэлийн ногоон бүсэд ургацын хэмжээ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны тушаалаар самрыг ахуйн зориулалтаар түүх боломжтой гэсэн тушаал гаргасан. Хуулийн хугацаагаар самрыг есдүгээр сарын 10-ны өдрөөс дараа оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл түүж бэлтгэх боломжтой. Ахуйн зориулалтаар нэг иргэн 25 кг-аас доош хэмжээний самрыг орон нутгийн байгаль хамгаалагчаас байгалийн дагалдах баялгийг ашиглах эрхтэй бичгийг авч, хяналтад орно. Ингэсний дараа түүж бэлтгэх боломжтой.

 

Хавар гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын 10, намар есдүгээр сарын 20-оос 11-р сарын 10 хүртэл хугацаанд ойн тухай хуульд заасны дагуу хуурайшилтын үе гэгддэг. Энэ үед хур тунадас багатай, шар өвснөөс үүдэн түймэр гарах эрсдэлтэй. Самар түүх хугацаа хуурайшилтын үетэй давхацдаг. Тиймд иргэд самар түүхдээ гал түймэр гаргах эрсдэлээс болгоомжилж, орон нутгийнхаа байгаль хамгаалагчид ой руу ороод гал гаргахгүй гэсэн баталгааг бөглөх ёстой. Дээрээс нь самар жимс түүхээр явахдаа бага насны хүүхэд битгий дагуулж яваарай. Самранд явсан хүүхдүүд унаж бэртсэн гэх дуудлага нэмэгдсэн. 

 

-Самар түүхдээ байгалийн тэнцвэрт байдлыг хэрхэн хангах вэ?

 

-Монгол орны 12 хувийг ой эзэлдэг. Үүнээс шигүү модтой хэсэг найман хувь байдаг юм. Харин үүний  таван хувь нь хушин ой юм. Хуш байгалийн болон биологийн асар нөлөөт ач холбогдолтой. Энэ хушин ойд самар ургана. Самрын 30 хувийг түүж 70 хувийг байгальд нь үлдээх нь зүйтэй. Учир нь тухайн байгальд амьдардаг ан амьтан болох хэрэм, зурам, гахай, баавгайд хоолыг нь үлдээх учиртай. Түүгээр өвлийн хүнсээ нөөцлөн ичихдээ бэлтгэнэ. Самар чинь байгальд амьдардаг амьтдын хоол нь шүү дээ. Хэрэв амьтдыг хайрлалгүй самрыг түүвэл амьтад ичээндээ орж чадахгүй суурьшлын бүсээр явах аюул нүүрлэнэ. Манай нийслэл хотод Санзай, Баруунсалаанд иргэдийн дуудлагын дагуу очиход хүрэн баавгай ногоон бүсэд явж буй мэдээлэл гардаг. Тиймд иргэд самар түүх, ой руу орохдоо аюулгүй байдлаа хангаж байх хэрэгтэй.  25 кг-аас доош ахуйн зориулалтаар түүх боломжтой гэсэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын энэ оны тушаалын дагуу бид дагалдах баялгийн эрхийн бичгийг 33 байгаль хамгаалагчдадаа олгочихсон. Үүний дагуу байгаль хамгаалагчид хяналтаа тавьж, нэг кг тутамд 500 төгрөгөөр төлбөр тооцоо хийн түүж авах боломжтой.

 

-Ногоон бүсээс гаднах экологийн асуудалд танайх анхаарлаа хандуулдаг уу?

 

Манай байгууллага байгалийн баялгийг хуулийн дагуу цаг хугацаанд нь түүх асуудлыг хэрэгжүүлэх талын хяналтыг тавьдаг. Нэг ёсны ойн санг хариуцдаг. Түүнээс гаднах асуудалд манайхаас өөр байгууллага анхаарлаа хандуулна.

 

Экологийн цагдаагийн алба болоод холбогдох Мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны байцаагч байгаль хамгаалагчидтай нийлээд хэд хэдэн удаагийн самрын шалгалтын ажлын хамтарч гүйцэтгэсэн. Үүний дагуу илэрсэн зарим зөрчил дээр хуулийн дагуу шийтгэл ногдууллаа.

 

-Шалгалтын явцдаа ямар зөрчлийг илрүүлж яаж хариуцлага тооцсон бэ?

 

Хууль бусаар самар бэлтгэсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгодог. Дээрээс нь нэмээд тухайн самрынхаа экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон нөхөн төлбөрийг төлүүлэн ажиллалаа. Эдгээр зөрчлийг тухай бүрт нь хуулийн дагуу шийтгэл ногдуулсан.

 

Мэдээж иргэд амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор самранд гарч буй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийг аль болох хуулийг нь танилцуулан, сануулаад, багахан хэмжээний самар авсан тохиолдолд уулнаас буулгасан. Их багагүй тэр бүрт шийтгэл торгууль өгөх нь иргэдийнхээ халаас руу орж дарамт учруулах нь ойлгомжтой. Тиймд иргэдээ бодон сануулаад, хуулийг нь танилцуулж, самар түүхийг нь зогсоох зэргээр зөөлөн хандсан.

 

- Санзайгаас самар түүхдээ байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авна-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Самрыг түүх боломжит хугацаа эхэлсэн учраас ой руу ороод шууд самар түүж болох уу?

 

-Өнөөдрөөс эхлэн иргэд хууль бусаар биш зөвшөөрөгдсөн хугацаанд түүж болно. Хэдий хуулийн хугацаа болсон ч хуулийнхаа хугацаанд тухайн зөвшөөрөл, дагалдах баялгийг түүх зөвшөөрлөө авна. Энэ зөвшөөрлийг Байгаль орчны газар ирж авахгүй, тухайн орон нутаг хариуцсан байгаль хамгаалагчдаас авна. Жишээлбэл Санзай руу гарах бол Санзайн аман дахь байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авна.  

 

-Та хуурайшилтын үетэй самар түүх хугацаа давхацдаг гэлээ. Хуурайшилт болон түймэр дэгдэж болзошгүй нөхцөлд  гал түймэр гарахгүй байх тал дээр ямар аргыг хэрэгжүүлдэг вэ?

 

-Хуурайшилтын үетэй холбогдуулаад нийслэлийн онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын хамтарсан эргүүл шалгалт хийдэг. Иргэд хашааныхаа шар өвс, өнжмөл өвс зэргийг шатааж хашаагаа цэвэрлэх асуудлуудыг хуурайшилтын үед хийж болохгүйг анхаараарай. Үүнд арга авч, тооцоо бодогддог. Өөрсдөө түймэр алдвал ойн сан бүхий газар, хээр, өөрсдийн болон бусдын эд хөрөнгөнд гарз учруулна. Иймэрхүү асуудал хаврын хугацаанд нэлээдгүй гарлаа.

 

Манай байгууллагын зуслангийн товчооны хэлтсээс зохиож буй томоохон ажил нь хуурайшилтын үетэй холбогдуулан зуслангийн бүсийн иргэдийн хашааных нь өвсийг хадах ажил зохиодог юм. Зуслантай иргэд малтай айлд зуслангийн өвсөө хадуулан түймрээс айх айдасгүй байж болно. Үүнийг мэдсэн иргэд зуслангийн бүсийн өвсөө хадуулъя гэдэг хүсэлт ирүүлдэг. Харин энэ үед нь хадлан хадъя гэсэн малчдыг тухайн хүнтэй холбож өгдөг. Иймд иргэд аж ахуйн нэгжүүд үнэ төлбөргүй хадлангаа бэлтгэх боломжтой. Хуурайшсан шар өвснөөс болж түймэр дэгдэхгүй байх нөхцөлийг энэ ажлаар бага ч болов шийдэж буй нь энэ.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
samar tvvgeed zarax esex baigali orchiixond xamaaralgvi ajil l daa en nar xarin ajlaa sain xiij oigoo xamgaal bgaa busad asuudliig mergejliin xynaltiin gazar anxaarlaa xanduulax ystoi bdgi zarim xvmvvs medexgv bj eldew ym yrix ym
2020-09-10
Иргэн:
Самар түүгээд дууссан байхад юу юу гэж мангартаад дотносоод бнаа.Одоо хот орчимд ямарч самар байхгүй.
2020-09-10
ggg:
аан самар түүхдээ зөвшөөрөл авч гарах юм байнашт. ер нь энэ самар түүхийг бүр мөсөн хоригловол яадаг юм бол доо хүмүсийн амны зүгаа төдийхнийг бэлдэхийн тулд байгальд ихээхэн хохирол учруулах хэрэг байдаг ч юм уу. хүмүүс самар идэхгүйгээр амьдарч чадна харин амьтад чадахгүй
2020-09-10
ggg:
аан самар түүхдээ зөвшөөрөл авч гарах юм байнашт. ер нь энэ самар түүхийг бүр мөсөн хоригловол яадаг юм бол доо хүмүсийн амны зүгаа төдийхнийг бэлдэхийн тулд байгальд ихээхэн хохирол учруулах хэрэг байдаг ч юм уу. хүмүүс самар идэхгүйгээр амьдарч чадна харин амьтад чадахгүй
2020-09-10
Мангартаад .....
2020-09-10