“Оюунлаг хүү” онлайн тэмцээн боллоо
2020-09-10

 

Есдүгээр сарын 5-6-нд www.lichess.org цахим сайт дээр “Хуст-Ойл” группын ивээн тэтгэлгээр Монголын шатрын холбоо болон Төв аймгийн шатрын холбооны хамтран зохион байгуулсан "Оюунлаг хүү" хичээлийн шинэ жилд зориулсан онлайн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Уг онлайн тэмцээнд 10 хүртэлх, 11-13, 14-18 насны эмэгтэй, эрэгтэй гэсэн нийт зургаан ангилалд нийт 161 өсвөрийн шатарчид швейцарь системээр 9 өргийн туршид цахим орчинд хурд хүч, оюун ухаанаа сорин өрсөлдсөн. Хорио цээрийн энэ үед цахим орчинд өсвөрийн шатарчдыг идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг онлайн тэмцээний ангилал тус бүрт түрүүлсэн өсвөрийн шатарчдын дасгалжуулагч нарт мөн адил хэмжээний бай шагнал олгож байгаа бөгөөд уламжлал ёсоор өсвөрийн шатарчдын оролцоог үнэлж ангилал тус бүрт азын шагналт байрыг тодрууллаа.

 

Х.Баяржаргал

Shuud.mn
Сонин хачин