Н.Учрал: Эрүүл мэнд, боловсролын салбарт цахим системийг нэвтрүүлэх хэрэгтэй
10 өдөр

 

УИХ-ын гишүүн Н.Учрал "Джитал Сонгинохайрхан" төслийг сонгогдсон тойрогтоо хэрэгжүүлж байна.

 

 

Тэрбээр: 

 

-"Джитал Сонгинохайрхан" хөтөлбөрийг Ирээдүй" цогцолбор дээр хэрэгжүүлэх гэж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг дээр цахим системийг нэвтрүүлэх гэж байна.  АХБ-ны санхүүжилтээр жишиг эмнэлэг болох гэж байгаа. Хэрвээ энэ санаачлага амжилттай болвол бусад дүүрэг дээр хэрэгжүүлнэ. Ер нь эрүүл мэнд, боловсролын салбарт цахим системийг нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ. 

 

-Хэзээнээс нэвтрүүлэх вэ?

 

-Энэ жишгийн дагуу Чингэлтэй дүүрэг дээр хоёр сургууль, нэгдсэн эмнэлэг дээр хэрэгжүүлж байна. Энэ улиралдаа багтаан цахим системийг хэрэгжүүлнэ. Оны дараагаас үр дүнгээ тооцно. Дараагаар нь бусад дүүргүүдээр хэрэгжүүлнэ. Цахим шилжилтийг хийхэд төр, хувийн хэвшилтэй хамтрах хэрэгтэй. 

 

-Цахим системийг хэрэгжүүлэхэд дэд бүтэц, санхүүжилт хэр шаардах вэ?

 

-Бид дата үнэгүй байх хэлбэрийн зохицуулалт хийж байна. И-Монголиа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, хадгалах төрийн төвтэй болно. Дата төв төрийн үйлчилгээг иргэнд хүргэх зорилготой. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ч:
Халамжийн бодлого цэгцлэхгүй бол 25-35 болон дээш насны залуучууд ажил хийхгүй дургүй, амьдралын төлөөх тэмцэлгүй, оюуны хомсдол орж байна Төр Засгаа
2020-09-10
Зочин:
Угаасаа нэвтрүүлэх гээд эхлүүлж л байгаа ш д, нээх худлаа юм хийсэн болж яамны урдуур орж ярихаа болимоор юмаа, та нар
2020-09-10