ФОТО: Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхдөө ХЭН, ЮУ бодов?
10 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын үндэсний музейн өмнөх талбайд

“Халуун итгэл цөхөрсөн

Хатан зүрх шархирсан

Харг дарсан жилүүдийг

Хамаг монголчууд бүү мартагтун” хэмээн хар дээр цагаанаар бичсэн “Хэлмэгдэгдсийн хөшөө” бий.

 

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр болгон зарласнаас хойш үе үеийн төрийн өндөрлөгүүд энэ өдөр, энэ хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж ирсэн. Өнөөдөр ч уламжлалыг давтаж Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар цэцэг өргөлөө.

 

Цэцэг барин хүрч ирсэн хүмүүс хүндэтгэл, эмгэнэл, харууслыг алиныг тээж ирсныг таашгүй ч хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөөр ирсэн төрийн өндөрлөгүүд, аавыгаа, ахыгаа, ханыгаа ер хайртай хүнээ алдсан, жаазтай зургийг нь тэвэрч ирсэн ар гэрийнхэн нь юу бодож зогсдог бол?

 

Гэрэл зургийг MPA.mn


Ерөнхийлөгч Х.Баттулга нөгөө л жентелмен дүрээрээ хар нүдний шилээ зүүгээд иржээ. Хийгээгүй хэргийнхээ төлөө харгислал, хэрцгийлэлд зовж, зүдэрч “амьд л харих юмсан” гэж залбирч суусаар харьж чадалгүй хорвоог орхисон 37 мянган халуун амийг хүндэтгэхээр гартаа ширхэг цагаан цэцэг барьсан байна. Хөшөөний өмнө цэх зогсоод цэцгээ өргөхдөө тэр юу бодсон бол?

 

Д.Сүхбаатарын, С.Зоригийн, Ж.Батмөнхийн, Г.К.Жуковын, Д.Нацагдоржийн, Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд тэмдэглэлт өдрүүдэд цэцэг өргөөд л байдаг. Харин байхгүй бүхнийг хүндэтгэхдээ хэн, юу бодож зогсдог бол?  Харин дараа нь өргөсөн цэцэгсийг хэн хумиж, хааш хүргэдэг бол. Хогийн цэг рүү юу. Эсвэл?

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Энэ хэд нэгэл бишээ, нүүр царай гэх...
2020-09-11
zochin:
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж байж юун ихэмсэгээр толгойгоо дээш өргөдөг юм бэ? Эсэргээрээ гудайлгах ёстой юм биш үү?
2020-09-10
Harin tiimee.
irgen:
бодож л байлаа. энэ өргөсөн цэцгийг яах бол гээд ххэ
2020-09-10