ЭМЯ: Хоёр хүн эдгэрч, 799 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-09-10

 

ЭМЯ-наас коронавирус, цаг үеийн мэдээллийг хүргэж байна. 

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 218 мянган хүн шинээр халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 15 мянгаар нэмэгдэж, нас баралт 6 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Харин 304 мянга гаруй хүн эдгэрчээ.

 

 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 799 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин 2 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ.

 

 

Эх Сурвалж. ЭМЯ 

Shuud.mn
Сонин хачин
Солонгост ирсэн хятад оюутнуудаас корона илэрсээр байгаа
2020-09-10