Монголын эстрадын домогт дуучин Х.Төмөрбаатар таалал төгсчээ
2020-09-10

 

 

Хайдавын Төмөрбаатар

(1951-2020)

Монголын эстрадын урлагт домог болсон нэрт дуучин Хайдавын Төмөрбаатар нь 1951 оны 9-р сарын 15-нд Улаанбаатарт мэндэлжээ.

 

1968 оноос ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байгаад ирсэн тэрээр 1974 онд Улсын Филармонийн "Баянмонгол" чуулгад дуучнаар орсон юм. 1977 онд ЗХУ-ын Сочид зохион байгуулагдсан улс төрийн дууны "Красная Гвоздика" уралдаанд оролцож "Баллада о красках", "Знаете вы каким он парнем был" зэрэг дуугаар тусгай байрын шагнал хүртэж байлаа. 1983-1984 онуудад Төмөрбаатар хэсэг хугацаанд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн уран сайхны удирдаачаар ажиллаж хүүхдийн "Найрамдал" зусланд хамтлагаараа суурин байрлаж хүүхдийн дууны бүхэл бүтэн хөтөлбөр гаргаж чадсан юм.

 

1984 онд Германы Дрезден хотод "Рок шлягер", 1988 онд Куба улсын Гавана хотноо зохион байгуулагдсан Джаз фестивальд дуулж тусгай шагналтай ирж байлаа. Улаанбаатарт болдог "Анд нөхдийн ая дуу" хөтөлбөрт тэрээр олон удаа оролцсон юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн 1991 онд "Алтан гадас" одон, 2000 онд Улсын гавьяат жүжигчин цол, 2019 онд Төрийн шагналыг тус тус хүртээжээ.

 

Түүний дуулж амьдруулсан "Сайн байна уу Улаанбаатар минь" (Б.Нямдорж-Б.Явуухулан), "Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай" (Д.Галсанбат-Д.Рэнцэндорж), "Ханийн дуу" (Т.Уртнасан), "Хань минь" (Х.Төмөрбаатар), "Ертөнцийн залуус" (Д.Жаргалсайхан-Х.Төмөрбаатар) зэрэг дуунууд нь он жилүүдийн уртад үзэгч сонсогчдын сонсох дуртай бүтээлүүд байсаар байх болно.

 

Монголын эстрадын урлагийн нэрт төлөөлөгч, түүний гэр бүл, үр хүүхэд, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
odoo yed urlagiin iim saihan hyn baihgui , jargaliin orond ochno doo, um maani badmi hum
2020-09-11
irgen:
haramsaltai baina ard tymend
2020-09-11
zochin:
domogt duuchin bailaa ,um maani bad mi chum!!
2020-09-11
irgen:
domogt saihan duuchnaa hangalttai saihan amidruulj chadaagyi dee.mongol ulsaas harj yzeegyi
2020-09-10