Сэрэмжлүүлэг: Сум алдаж айлын цонх буудсан этгээдийг илрүүлжээ
9 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Санамсар болгоомжгүйгээр сум алдаж айлын цонх буудсан этгээдийг шуурхай илрүүлжээ.

 

Тодруулбал 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БЗД-11 дүгээр хороо “Хүрхрээ" хотхонд оршин суух нэгэн айлын хоёр цонхийг нэвт буудсан хэрэг гарсан байна.

 

Цагдаагийн байгууллагаас шалгахад тус хотхонд оршин суух 44 настай эрэгтэй Г гэгч нь ангийн зориулалттай бууг сумтай байсныг мэдэлгүй буудаж, уг үйлдлээ нуун дарагдуулсан байжээ.

 

Уг этгээдийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хэргийг шалгаж байна. 

 

Иймд иргэд галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа хангаж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zovshoorltei ch umuu ugui yu
2020-09-11
irgen:
yhsenee agnadag um be mongold horiotoi amtan agnah geegui bol tarvagan tahaltai amtanaa l agnadag baih, buunii zovshoorol ogohoo bolioch ymar heregtei um be
2020-09-11