ДЭМБ: Коронавирусийн цар тахлыг хоёр жилийн дотор хяналтдаа авна
2020-09-11

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчлөлийг улс орнууд бүрэн хяналтдаа авахад ойролцоогоор хоёр жил шаардлагатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

"Бид цар тахал хэзээ дуусахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ олон улсын зүгээс хүчин чармайлт гаргаж, орчин үеийн технологийг ашиглавал энэ цар тахлыг хоёр жилийн дотор хяналтдаа авах боломжтой"  хэмээн мэдэгдэлд онцолжээ.

 

Энэхүү мэдэгдлийг коронавирусийн халлдварын дэгдэлтийг ДЭМБ цар тахал гэж хүлээн зөвшөөрснөөс хойш хагас жилийн хугацаа есдүгээр сарын 11-нд тохиож байгаатай холбоотойгоор гаргасан байна. 

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 11-ний байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 27,9 саяыг давсан бол эдгээрээс 18,8 сая хүн эдгэрчээ. Харин цар тахал дэгдсэнээс хойш 905 мянга гаруй хүн амиа алдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин