ФОТО: Сан-Францискогийн улбар шар тэнгэр
2020-09-11

АНУ-ын Калифорнид гарсан ойн түймрийн утаа Сан-Франциско хотыг бүрхэж, тэнгэр улбар шар өнгөтэй болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын баруун эрэгт гарсан галын улмаас АНУ-д 15 хүний амь нас хохирсон байна. Хамгийн их хохирлыг Калифорни муж амссан бөгөөд энэ мужид 12 хүн гал түймрийн улмаас амиа алдсан, мөн ийм тооны хүн сураггүй болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын гурван мужийн нутаг дэвсгэр дээр 85 том гал түймэр асаж байгаа гэнэ. Гал түймэр 4000 гаруй байшин, барилгыг устгаж, Америкийн баруун эргийг түймрийн утаа бүхэлд нь бүрхжээ.

Гал түймрийг унтраахад хүчтэй салхи саад болж байгаа гэнэ. Түүнчлэн түймрийн улмаас бүс нутагт урьд хожид байгаагүй аагим халуун өдрүүд үргэлжилж байгаа аж. Тухайлбал Вудленд-Хиллзэд есдүгээр сарын тавны өдөр 47 хэмийн халуун болжээ.

Гал унтраах ажилд 14 мянга гаруй гал сөнөөгч дайчлагдан ажиллаж байгаа гэнэ. 

Энэ жил гал түймэр Калифорнийн нэг сая га ойг сүйтгэжээ. 

Есдүгээр сарын есний өглөө Сан-Франциско болон ойролцоох нутаг дэвсгэрт түймрийн утаа бүрхэж, шөнө мэт харанхуй байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Утаатай түймэртэй газар олон б. Гэхдээ улаан тэнгэр байгаагүй
2020-09-12