Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 311 боллоо
2020-09-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1816 хүнд шинжилгээ хийлээ.  үүнээс 1815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Тухайн хүн нь 53 настай  ОХУ-ын тир машины жолооч  байна.

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл, наймдугаар сарын 21-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн  онгоцоор ирсэн 261 хүний давтан, есдүгээр  сарын 8-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний давтан,  наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 280 хүний давтан, Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 275 хүний давтан, наймдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 254 хүний давтан, наймдугаар сарын 22-нд Замын-Үүд боомтоор ирсэн 66 хүний давтан, боомтоор орж ирсэн 95 хүний, наймдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 хүний,  цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 25 хүний,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 63 ачаа тээврийн жолоочийн, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 98 хүний давтан, Төв аймагт тусгаарлагдсан 26 хүний давтан, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан, Дундговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан, тандалтын зорилгоор 10 сорьцод, тусгаарлах байранд байгаа 132 хүний давтан, сувиллын ажиглалтад байгаа 14 хүний, ХӨСҮТ-д байгаа 8  хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 298 байгаа. Нийт эдгэрээд гарсан 298 хүний 9 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 26 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 263 хүн байгаа. 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, зургаан хүний биеийн байдал  хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр  байна гэлээ. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эндээс корона илрэнэ гэдгийг анх Цагдаа л тогтоож өгсөн тэгж тооцоогүй бол өдийд балрах байсан шүү
2020-09-11
tom mashinii jolooch nariig hildeerees ni shiljuulen achilt hiigeed butsaaj boldoggui yumuu. ed nar l manaid gai bolno doo.
2020-09-11