Ж.Батбаясгалан: 60 цэцэрлэг, 35 сургуулийг энэ онд ашиглалтад оруулна
2020-09-11

 

 

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэдээллээ. Тэрбээр:

 

-Нийслэл Улаанбаатар хотод нийгмийн салбарт  2016-2019 онд хийгдсэн хөрөнгө оруулалтыг нарийвчилсан, хувийн хэвшлээс бусад бүх хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалтуудыг иргэддээ нээлттэй болгож байгаа.

 

Жил бүр улсын болон нийслэлийн төсвөөр олон салбарт хөрөнгө оруулдаг. Нээлттэй хэрэгждэг ч иргэд ойлгоход хүндрэлтэй гэгддэг. Швейцарь, Германы хөгжлийн агентлаг, Салбарын яамдуудтай хамтран боловсролын салбарт шинэчлэл хийлээ. Иргэний нийгмийн судалгаа, шинжилгээ хийх, шийдвэр гаргагчдад цаашид төлөвлөлтөө зөв болгоход чиглэсэн үр дүнтэй гарын авлагыг хэвлэн гаргалаа.   Энэ эмхтгэлд 2231 төслийн мэдээлэл багтсан. Эдгээр нь боловсролын салбарт хэрэгжсэн төслүүд юм.

 

33 цэцэрлэг 77 сургууль 2016-2019 оны хооронд ашиглалтад орсон.  60 цэцэрлэг 35 сургуулийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Есдүгээр сарын 1-нд 27 сургууль, цэцэрлэгийг хүлээж авсан. 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилтын ажлыг хийсэн. Нийтдээ энэ хөрөнгө оруулалтуудын үр дүнд цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт нь 82 хувьд хүрсэн. Нийт хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах ажлаа эрчимжүүллээ. Сургуулийн хүүхдийн хичээллэх ээлжийг 2020 оноос өмнө хоёр байхаар зохицуулсан.  Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 636 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын ажилд  оролцож үүнд 7600 гаруй ажлын байр нэмэгдсэн.   Шинээр 2800 орчим ажлын байр нэмэгдсэн.

 

Өнөөдрийн төслийн ажил олон улсын байгууллагуудын оролцоотой. Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хөгжлийн агентлаг, Сангийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийт хөрөнгө оруулалтын байгууллагуудын хамтын ажлын хэсэгт төсөл байгуулж хийснээр онцлогтой. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт бас л  тусдаа мэдээлэл гаргадаг. Тиймд нэгтгэсэн байдлаар хяналт тавих хүсэлтэй иргэний нийгмийн байгууллага, иргэнд төсвийн болоод зээл тусламжийн хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох гол зорилготой гэлээ.  

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
oyunbold:
Erdenetiin 1-r 10 jiliin surguuliin orgotgol hezee duusah ve
2020-09-11