БНХАУ: Жухай хотод дэлбэрэлт болжээ
2020-09-11

 

Хятадын Гуандун мужийн Жухай хотод байх зочид буудлын ойролцоо дэлбэрэлт болжээ. Синхуа агентлагийн мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас хохирсон хүн байгаа гэнэ. Гэхдээ одоогоор амиа алдсан хүний талаарх мэдээлэл гараагүй бөгөөд хэргийн газарт эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт болсон газарт гал сөнөөгч болон аврагчид нийлсэн 55 хүн, 11 техник ажиллаж байгаа юм байна. Барилгад хий дэлбэрсний улмаас гал гарсан гэж гэрчүүд өгүүлжээ. Одоогийн байдлаар гал түймрийг бүрэн унтраасан гэж Синхуа мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Hiin hooloi tuuniig manaihan mash nyahuur hereglejgui bol neg l hiiin bolgoomjgui yildlees ortsooroo bairaaraa delbercn bsan aimaar tuuh zuragtaar zondoo l harlaa Sayhan l orost bair delbersendee 2 jiliin omno
2020-09-13