Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг "ТУСГААРЛАХ БАЙР"-ны жагсаалт
2020-09-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр нарын албаны хүмүүс оролцов.

 

УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр:

 

- Улаанбаатар хот болон Төв аймгийн нутаг дэвсгэрт  нийт 35 тусгаарлах байр байгаа. Тусгаарлах байрыг төлөвлөхдөө 150-160 өрөө бүхий 260 ортой 3-5 тусгаарлан ажиглах байрыг бүлэглэж  1 нислэг хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар тусгаарлах байрны хүчин чадлаас хамаарч сард  11 нислэг хүлээж авах боломжтой. Есдүгээр сарын эхээр гаднаас ирсэн гурван онгоцоор ирсэн иргэдийг тусгаарласан байруудад энэ сарын сүүлээр иргэд хүлээж авах юм бол 14 нислэг хүлээн авах боломжтой байна.

 

Өнөөдрийн байдлаар нийт 3646 иргэн тусгаарлалтад байгаа. Гэрийн ажиглалтад 2266 иргэн байна. Улсын хэмжээнд тусгаарлалтаас гарсан 16166 иргэн байгаа. Өчигдөр/2020.09.10/ ОХУ-аас Алтанбулаг боомтод нийт 96 иргэнийг татан авлаа. Үүнээс Монгол Улсын 38, гадаадын 58 иргэнийг татан авч, Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлалаа.

 

Мөн иргэдийн зүгээс гадаадын иргэдийн тусгаарлалтын талаар тодруулж байна. Чартер нислэгээр ирсэн иргэдийг Улаанбаатар хотод өндөр үнэтэй  тусгаарлах байруудад тусгаарлахаас гадна Монгол Улсын иргэд тусгаарлагдахдаа удаа дараа гомдол гаргасан “Тулгат, Баян-хангай” зэрэг тусгаарлах байранд тусгаарлаж байна. Тусгаарлан ажиглах байрны шаардлага хангахгүй байрууд болон амралтын газруудад  гаднаас ирж байгаа иргэдийг тусгаарлаж байна. Мөн газраар ирж байгаа гадны ажиллах хүчийг орон нутагт байгаа тусгаарлах байрууд болоод тухайн ажлын байранд нь камп байгуулж, цагдаа, болон бусад ажилчдын хяналтад тусгаарлаж байна. 

 

Энэ сард төлөвлөгдсөн нислэгээр ирэх иргэдийг хаана  тусгаарлах вэ?

 

  • Есдүгээр сарын 12-нд Токио -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Амар, Баянбайгаль, Сод Эра эмнэлэг”
  • Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Амар, Би Жи, Ворлд Монголиа”
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг Тоёоко инн, Вензоу”
  • Есдүгээр сарын 16-нд Сөүл транзит чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Сүнжин гранд,  Хавана”
  • Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Тоёоко инн”
  • Есдүгээр сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Орентал, Алтай, Боржигон, Мөнххустай, Налгар”
  • Есдүгээр  сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Намуун, Тайж, Зүчи”
  • Есдүгээр сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Монголика, Дрийм, Сэлбэ”
  • Есдүгээр сарын 24-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Альфа”
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр ирэх иргэдийг “Ивээлэн, White house, Энхсаран, Тулгат”
  • Есдүгээр сарын 27-28 нд хийгдэх чиглэл тодорхойгүй нэмэлт нислэг: “Майсон, Синдүра мэд, Холидей, Тэмүүжин, Ахмадын амралт”
  • Аравдугаар сарын 02-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийг “Наранбулаг, Эрхэс, Корпорейт” зэрэг тусгаарлах газарт  тусгаарлана.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Burtgegdvel youm be? Dotroo aldval 3 saya khunii erkh zurchigdunu shuu!
2020-09-11
Ard:
Duu irsen, ergelteer ochson Erhes buudal n arai l bna gesen, Arai gej irchiheed gesen chin ... Tiim tehdee l arai bish, uilchilgee zohion baiguulalt, naad zahiin shaardlaga baituguai hog gej bn lee shuu
2020-09-11
Dashdavaa:
Гэрийн тусгаарлалтын хугацааг ядаж 10 хоног болгох боломмжгүй гэж үү?Гэрийн тусгаарлалтын үед халдвар илэрсэн тохиолдол бүрттгэгдээгүй биз дээ
2020-09-11
Burtgegdvel youm be? Dotroo aldval 3 saya khunii erkh zurchigdunu shuu!