Хамаатны ахын тусгасан хар СҮҮДЭР
9 өдөр

 

Найман настай охинд порно үзүүлдэг. Дараа нь бичлэгт гарсан үйлдэл бүрийг охинд туршдаг өөдгүй ах. “Агаа, амьсгаадсан том хүний бичлэг үзүүлээд, дараа нь...” гэх жаахан охины бүртэлзэн байж үнэнээ л хэлсэн мэдүүлэг. Уншихаас зүрх зүсч, өр өвдөм.

 

Ямар хүнээс ийм адгийн үйлдэл гардаг бол? Хүслээ захирч чадаагүй эр “хар” сүүдрээ хиргүй цэвэрхэн охинд нь тусгаж байхад эцэг, эх хаана байв?

 

Амьдралаа дээшлүүлэхээр хүүхдээ орхиод хилийн чанадыг зорьсон. Хамаатны залуудаа итгэж хүүхдээ захьсан. Хариуд нь харин хамаатан харийн сэтгэлээр хандаж бяцхан охиныг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, зугаацав. Үнэн илчлэгдэхэд "Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэж хариулжээ. 

 

Гэм буруу: Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгэ эрхтнээ ..., бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

 

Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа гар утсан дээрээсээ садар самууныг сурталчилсан порно кино зориуд үзүүлж, улмаар хохирогч охиноор садар самуун үйлдлийг хийлгэж, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн

 

Шүүхийн шийдвэр: Шүүхээс шүүгдэгч С.Б........үүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн/ 13 жилийн ял

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүүхдэд садар самууныг суртчилсан кино, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн ял оноов.

 

Ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 14 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан нэмж нэгтгэсэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэрлэв. /2020.07.28/

 

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн зөвхөн нэг л жишээ энэ. Жишээ бүрийн ард  эцэг, эхийн хараа хяналт сул, гэр бүлийн тогтворгүй байдал, салалт болон архидан согтууралт. Дээр нь хувь хүний ёс суртахууны төлөвшил, ухамсарын доголдол байдаг. Энэ дундаас “хамаатны” гэдэг үг ойр ойрхон олон сонстох болсон нь жигтэй.

 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн 3 жилд гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөж хохирчээ. Энэ оны эхний найман сарын хугацаанд л гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд нас барсан байна.

 

Хохирсон, гэмтсэн хүүхдийн хэд нь хойд аавдаа, хамаатны ахдаа, ураг садандаа хүчирхийлүүлж бүх насаараа санаж явах, шаналж мэдэх хар сүүдэрт дагжин чичирч амьдрах бол?! Хэд нь хэзээ ч мартагдахгүй, хүсээгүй “үйлийн үр”-ээсээ болж хорвоогоос буцах тухай бодох бол?

 

Үүнд хэн буруутай вэ?

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эх эцэгт нь хууль яагаад үйлчилдэггүй юм бэ
2020-09-14
Zochin:
Shuud al shuud al
2020-09-12
zochin:
odoo yaanaa chairan ochin !!!
2020-09-12
ondor nastan:
shuud al
2020-09-12
Эвий дээ хүний нялх үрийг. Ийм хүн хогуудыг амьдаар арьсыг өвчих хэрэгтэй ш дээ
2020-09-11
irgen:
ezeg eh baih erhiig hasch uls shuud hyyhdiig ni avch asrah estoi shdee......hyyhded ayul uchrah , uchruulj baigaa, hyyhdee haihardaggui hymyys chin hyyhedteigee baih erhgui baidag busad ulsad bol ...!!!!
2020-09-11
werewr:
Янхан хийлээ. Янхан авлаа гээд хөөцөлдөөд байдагаа л больчих. Харин бүртгэж, эрүүл мэндийг нь хянаж байх хэрэгтэй. Төлбөртэйгөөр. Ер нь насанд хүрсэн улсуудын хормойг байцааж явах бол хамгийн тэнэг асуудал. Нэг талд нь хэрэгцээ байна нөгөө талд нь мөнгөний хэрэгцээ нь байна. Хятад жишээлбэл төр нь харсан ч хараагүй юм шиг өнгөрүүлдэг. Тэгэхгүй бл энэ хэдэн халтар хүүхнүүд чинь дэлхийгээр нэг янхандаж байна. Ядаж монголдоо аюул багатай байг л дээ. Янхануудыг хардаж давхидгаа л больчих.
2020-09-11
irgen:
yasan usan teneg omhii ve chi, ...yanhan chamd zaaval heregtei baina uu, chi metiin doodhoo deedehteigee zahirah chadvargui niigmiin shaaruud yhej dald orzgoovol taarna
irgen:
yasan usan teneg omhii ve chi, ...yanhan chamd zaaval heregtei baina uu, chi metiin doodhoo deedehteigee zahirah chadvargui niigmiin shaaruud yhej dald orzgoovol taarna
Surtalchihaa bolioson ene setguulch . Medehgui yavsaar alga bolohbolon heregten bgaa
2020-09-11
zochin:
Хүүхдээ орхиж явсан,хүнд үлдээсэн төрүүлсэн эцэг эх нэртэй юмнуудын буруу
2020-09-11
Балиар гаж юмнуудад ах дүү хамаатан садан хамаагүй юм шиг байгаан балиар новшнууд
2020-09-11