ОХУ-д нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байна
2020-09-11

Орост 15 жилийн дараа нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох боломжтой гэж ОХУ-ын Тээврийн яам үзэж байгаа гэнэ. Энэ талаар тус яамнаас гаргасан тээврийн стратегийн шинэчилсэн төсөлд тусгагдсан гэж РБК агентлаг мэдээллээ. 

 

Ийнхүү нийтийн тээврийг үнэгүй болгож, оронд нь ялангуяа том хотуудад ихэнх замаар хувийн машинтайгаа зорчихдоо төлбөр төлдөг байх журам нэвтрүүлэхийг санал болгож байгаа гэнэ. Энэ схемийн дагуу, 2025 оноос бүс нутгийнч анартай замаар зорчиход төлбөр авах бол 2035 оноос бүх төрлийн зам ашиглагчаас татвар авахаар төлөвлөжээ. Гэхдээ бүх төрлийн замаар хувийн машинтайгаа явахад төлбөр төлөх эсэх талаар тодорхой тусгаагүй байна. 

 

Замыг төлбөртэй болгосноор нийтийн тээврийн ашиглалт сайжирч, томоохон хотуудад машины тоо цөөрнө гэж үзэж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин