“Агаарын хөлгийн осол” сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт болов
2020-09-11

Хөшгийн хөндий дэх “Чингис хаан” шинэ ОУНБ-д “Агаарын хөлгийн осол” сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт боллоо.

 

 

Дасгал сургуулилтын зорилго нь Агаарын хөлгийн осол, сүйрэл тохиолдсон үед нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг нисэх буудлын нэгж хэсгүүд, хяналт шалгалтын төрийн болон төрийн бус байгууллагууд нь шинэчлэн боловсруулсан “Нисэх буудлын онцгой нөхцлийн төлөвлөгөө”-ний дагуу ажиллах, удирдлага зохион байгуулалт, үүрэг оролцооны нэгдсэн ойлголттой болох, мэдлэг туршлага олж авах, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойлох, нисэх буудлын үйл ажиллагаа эхлэх бэлэн байдлыг шалгахад чиглэгдсэн.

 

Дасгал сургуулилтанд Буянт-Ухаа ХМХА-ны удирдлага, нэг ээлжийн 18 улсын байцаагч оролцсон. Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Цэндсүрэн, Б.Очирзул, Ц.Солонго нар нь осолд орсон зорчигчдыг эрэмблэн ангилах талбарын шар бүсэд анхны тусламж үзүүлэх, ариутгагч нар ослын дараах үеийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагааг гардан хийж гүйцэтгэн үзүүллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
novsh miny ooroo:
yagaad ingej yumiig harluulj suudgiin be. chamd yamarch hurteelgui bol duugui ajlaa hiigeech.
2020-09-14
новш гэж:
ЯПОНЧУУД БУРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙНЭ ГЭСЭН ЧИНЬ ЭСРЭГЭЭРЭЭ ЯПОНЧУУД НЬ ЮУ Ч МЭДЭХГУЙ МОНГОЛЧУУДАА ХАРСАН, УЙТГАРТАЙ НЭГЭН ХЭВИЙН ХОГИЙН ХЕГИЙН ЮМ БОЛЖ ХУВИРСАН ГЭНЭ. ТЭХЭЭР ЯПОНЧУУД ЭНЭ ШИНЭ НИСЭХ БУУДЛААС МЕНГЕ ЦОХИХ Л ГЭСЭН ХЭДХЭН САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН ХЭДХЭН ЯПОН ЕВГЕЧУУЛД ДУЛДУЙДСАН ЛУЙВАРЧИД БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ЭНЭ СУРГАЛТАД ЯПОНЫ НАРИТА ОСАКА ХАННЕДА ТОМ ТОМ НИСЭХ БУУДЛУУДЫН ЯММАР Ч МЕНЕЖМЕНТИЙН УНЭР ГАРААГУЙ ШУУ
2020-09-13
novsh miny ooroo:
yagaad ingej yumiig harluulj suudgiin be. chamd yamarch hurteelgui bol duugui ajlaa hiigeech.