Л.Отгонбаатар цэргийн арслан цол хүртлээ
2020-09-14

 

Нийт цэрэг, хүчний байгууллагын зургаан спорт хорооны 256 бөх зодоглон барилдсан Бүх цэргийн наадамд “Сүлд” спорт хорооны бөх, аймгийн заан Л.Отгонбаатар (Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат) түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ.

 

Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальтай тэрбээр өмнө нь аймгуудын баяр наадамд дөрвөн удаа үзүүрлээд байсан билээ. Түүнтэй түрүү булаалдсан аймгийн хурц арслан Э.Ууганбаяр (Төв аймгийн Баянчандмань сумын уугуул) мөн “Сүлд” спорт хорооны бөх юм. Их шөвөгт “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн арслан Г.Бадрах (Хэнтийн Батширээт), “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан М.Лхагвагэрэл (Завханы Яруу) нар шалгарав. Харин “Хилчин” спорт хорооны бөх, сумын заан Н.Амарсайхан (Ховдын Буянт), “Сүлд” спорт хорооны бөх, сумын заан Г.Эрдэнэтогтох (Увсын Ховд) нар тав даван шөвгөрч цэргийн начин цолд хүрсэн байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
baraagui baina
2020-09-14
алдарынхан бардаггүй юү.
2020-09-14
baraagui baina